|

Шунхлай Группийн 9 компани ТОП-100 ААН-ээр шалгарлаа

Шунхлай Группийн 9 компани ТОП-100 ААН-ээр шалгарлаа

 

Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран жил бүр нийгэм, эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулсан "Топ 100” аж ахуйн нэгжийг /ААН/  шалгаруулдаг уламжлалтай. Уг уламжлалын дагуу өнөөдөр /2023.05.18/ "Топ-100" ААН-ийг өнөөдөр  танилцуулав. 

Эдгээр ААН-ийг шалгаруулж, эрэмбэлэхдээ ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн  хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтийг чухалчилдаг.

Тэгвэл "Шунхлай" Группийн 

  • АПУ ХК,
  • АПУ Трейдинг ХХК,
  • Спиртбалбурам ХХК,
  • СББ Трейд ХХК,  
  • Шунхлай ХХК,
  • Шунхлай Трейдинг ХХК,
  • Шунхлайговь ХХК,
  • Шунхлай Петролиум ХХК
  •  Скайтел ХХК,
  • Дижитал Концепт ХХК  ТОП 100 ААН-ээр шалгарчээ. 

Харин улсад төлсөн татварын хэмжээгээр нь задалж  үзвэл:

  • АПУ ХК, АПУ Трейдинг ХХК, Спиртбалбурам ХХК, СББ Трейд ХХК  375.831.184.000
  • Шунхлай ХХК, Шунхлай Трейдинг ХХК, Шунхлайговь ХХК, Шунхлай Петролиум ХХК  180.656.342.570
  • Скайтел ХХК 16.770.779.570
  •  Дижитал Концепт ХХК  4.890.989.530 буюу  нийт 580 тэрбум төгрөгийн татвар төлжээ. 

Монгол улсын ууган компаниудын нэг болох "Шунхлай групп” нь  1993 онд авто машины засвар үйлчилгээний цомхон бизнесээс гараагаа эхэлж байсан бол өнөөдөр бизнесийн 5 чиглэлд 20 орчим охин болон хараат компанид 6700 орчим ажилтан ажиллагсадтай Монгол Улсын томоохон групп компанийн нэг болон өргөжин тэлжээ. 

Тус групп нь үүсэн байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсын  хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ тогтмол биелүүлж, улс орон нутгийн төсөв бүрдүүлэхэд жинтэй хувь нэмрээ оруулж, иргэдийг тогтвортой ажлын байраар ханган, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа чандлан биелүүлж ирсэн билээ.

346102821_564519522462849_6513393909552463861_n.jpg