|

Төсвийн тодотгол: Төрийн албан хаагчдын цалин хэрхэн нэмэгдэх вэ?

Төсвийн тодотгол: Төрийн албан хаагчдын цалин хэрхэн нэмэгдэх вэ?

 

Төсөвт тодотгол хийж, төсвийн урсгал зардлыг 1.8 их наяд төгрөгөөр тэлэхээр болсон. Үүнээс:

  1. Төрийн албан хаагчдын суурь цалинг нэмэгдүүлэхэд 986,6 тэрбум төгрөг
  2. Тэтгэврийн зөрүү арилгах, нэмэгдүүлэхэд 349,6 тэрбум төгрөг
  3. Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгоход 167,2 тэрбум төгрөг
  4. Зорилтот халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд 89,8 тэрбум төгрөг
  5. Түгжрэлд 187,0 тэрбум төгрөг тус тус зарцуулахаар болжээ.

Төрийн албан хаагчдын цалингийн тухайд:

  1. Төрийн нийтлэг үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалин 565 мянган төгрөг байгааг 750.000- 1.3 сая төгрөг болгоно.
  2. Төрийн захиргааны 23 мянган албан хаагчийн үндсэн цалингийн доод хэмжээ 717 мянган төгрөг байгааг 1 сая төгрөг болгоно
  3. Төрийн мэргэжлийн үйлчилгээний 100 мянган албан хаагчийн цалингийн доод хэмжээ 590.000-616.000 төгрөг байгааг 1-1.5 сая төгрөг болгоно
  4. Төрийн тусгай албаны 35 мянган албан хаагчийн үндсэн цалингийн доод хэмжээ 717 мянган төгрөг байгааг 1-1.7 сая төгрөг болгоно.