СХД-т МАН-аас Сү.Батболд, АН-аас Р.Амаржаргал хоёр халз өрсөлдсөн бол үзүүштэй сонгууль болох байлаа. М.Батчимэгийг Ерөнхий сайд асан, Сү.Батболдын аманд өгнө гэдэг нь З.Энхболдоос Сү.Батболдод барьсан бэлэг юм.
Р.Амаржаргал АН-гүйгээр амар жаргаж, "Амаржаргалгүй” АН аврагчгүйгээр тулаанд орох боллоо. Р.Амаржаргал гэдэг содон фигур 2013 оны арваннэгдүгээр сарын 11-нд "УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдөл”-өө УИХ-ын дарга З.Энхболдод гаргасан. Түүний өмнө ҮЗХ-ндоо намын дарга Н.Алтанхуягтаа уг хүсэлтээ гаргасан ч хүсэлтийг нь буцааж танхимдаа ажиллахыг урьж байв. Тухайн үед буюу 2013 оны арванхоёрдугаар сарын 12-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар түүнийг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх хүсэлтийг хэлэлцээд 65 гишүүнээс 34 гишүүн нь эсэргүүцсэн учир Р.Амаржаргал гишүүн бүрэн эрхийн хугацаагаа дуустал ажилласан юм.