|

Шинэ иргэддээ баяр хүргэв

Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт 5 дугаар сарын 31-нд 8 эх, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 6 дугаар сарын 1-ний өдөр 7 эх нийт 15 эх амаржсан бөгөөд эх, үрсийн бие эрүүл саруул, сайн байна.

Монгол улсын шинэ иргэд болох 10 хүү, 5 охины ээжүүдэд аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Сүхбаатар, аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Б.Батбаяр, НХХ-ийн дарга Д.Тунгалагтамир, НҮГ-ын дарга Дамдинбазар нарын бусад албаны хүмүүс баяр хүргэж баярын бэлэг гардууллаа. 

13320496 578914328957712 2379894945541491050 oАймгийн ЗДТГ-ын дарга Ц.Сүхбаатар өдөр шөнөгүй ард түмнийхээ эрүүл энхийн төлөө ажиллаж байдаг эмч мэргэжилтнүүдээрээ бахархаж явдгаа илэрхийлээд эх, хүүхэд бүр эсэн мэнд амаржиж, Монголын үрс маш олон болтугай хэмээн ерөөлөө. Мөн шинэ мэндэлсэн нярай хүүхдүүд, тэдний ээжүүдэд аймгийн ЗДТГ болон нийт Дарханчуудынхаа өмнөөс эрүүл энхийг хүслээ.