Лигүүд амарч солилцоо наймаа идэвхжиж байгаа энэ үед Английн усан цэнхэрүүд болох Манчестер Сити эхний том наймаагаа Германаас хийлээ.
Тэд Германы Боруссия Дортмунд багийн 25 настай Турк гаралтай хагас хамгаалагч Илкай Гюндогантай дөрвөн жилийн 21 сая фунтийн гэрээ байгуулсан байна.
Герман эрийн хувьд Боруссия Дортмунд клубт 2011 оноос хойш 157 тоглолтонд тэдний нэрийн өмнөөс тоглож 15 гоал оруулсан билээ. Олон багууд сонирхож байсан Герман хагасийн яриаг Манчестер Сити 21 сая фунтээр намжааж байна.