ИЗНН хэдхэн хоногийн өмнө Үндэсний хорооны хурлаа хийж УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулсан. Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар тус намд элсэж Үндэсний хорооны хуралд нь оролцсон юм. Тэрээр өчигдөр ИЗНН-ын Дархан-Уул аймгийн намын хорооны даргаар сонгогджээ. Х.Цагаанбаатар "Намын хурал ардчилсан, шударга болсонд баяртай байна. Энэ намыг сонгож орсон. ИЗНН-д итгэл хүлээлгэж байгаа бүх хүнд баярлалаа. Монгол Улсынхаа ирэаэдүйн хөгжлийн төлөө хамтдаа зүтгэхийг хүсэж байна. Нийгэмд болохгүй байгаа олон зүйлийг өөрчлөхийн төлөө хамтдаа зүтгэх болно" гэжээ.
Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар 2016 оны сонгуулиар Тусгаар тогтнол, эв нэгдлийн намаас Дархан-Уул аймаг буюу 43 дугаар тойрогт нэр дэвшиж байсан юм.
Мөн ИЗНН-д элсээд удаагүй байгаа дуучин М.Нарантуяа (Нара) тус намын дэд дарга болжээ.