|

CFI.CO awards-аас Голомт банкийг Монгол Улсын шилдэг банкаар тодрууллаа


Capital Finance International /CFI/ олон улсын медиа байгууллагаас Голомт банкийг 2024 оны Монгол Улсын Шилдэг Банкаар тодрууллаа.
Улс эх орныхоо эдийн засгийн гол хөшүүрэг нь байж, тэргүүн эгнээнд манлайлан алхдаг томоохон байгууллагуудын шилдэг туршлага, арга барилуудаас дэлхий нийтээр суралцах хэрэгтэй гэсэн уриан дор жил бүр зохион байгуулагддаг ‘CFI.co Awards’ шагнал гардуулах ёслол нь шилдгийн шилдэг байгууллагууд болон тэдний дэвшилтэт шинэлэг бүтээгдэхүүн, ололт амжилтуудыг дэлхийн хаанаас ч олж онцлох, урамшуулах, дэлхий нийтэд таниулах зорилготой юм.
“Голомт банк нь тогтвортой банкны үйл ажиллагаа, санхүүгийн хувьд хариуцлагатай өсөлтийг дэмждэг болох нь байгаль орчинд ээлтэй бизнесүүдийг санхүүжүүлэх, банкны ногоон зээлийн бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого зэргээс нь харагдана. Түүнчлэн Голомт банк олон улсын зах зээл дэх цар хүрээгээ тэлж, Монгол Улсын банкны секторын долларын зах зээлийн оролцоог дахин сэргээж чадсан том амжилтыг онцолж, баяр хүргэе. 2024 оны нэгдүгээр улирлын санхүүгийн үзүүлэлтүүдээ нийтэлсэн нь банкны ил тод байдал, санхүүгийн ухаалаг менежментийг улам тодотгож байна. Инноваци, дижитал шилжилт, харилцагчийн сэтгэл ханамж, тогтвортой банкны үйл ажиллагааны чиглэлд тууштай ажилласан Голомт банкны хамт олон 2024 оны “Монгол Улсын Шилдэг Банк” шагналыг хүртэх эрхтэй гэдгийг нотолж байна.”
– Шүүгчдийн бүрэлдэхүүн, Capital Finance International
Бид цаашид ч тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийг эрчимжүүлэх, дижитал экосистемийг бий болгоход анхаарч харилцагч, хамтрагч байгууллагуудтайгаа хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэн амжилтаа бататгасаар байх болно.
ГОЛОМТ БАНК
Capital Finance International-ийн тухай:
CFI нь бизнес, эдийн засаг, санхүүгийн талаар тайлагнадаг хэвлэл мэдээллийн томоохон эх сурвалж юм. Лондон хотод төвтэй тус байгууллагын тусгай редакцын баг нь үндэсний хэмжээнд болон дэлхийд тэргүүлэгч байгууллагуудын байр суурь, хандлагыг шилдэг удирдагчдын сэтгэлгээ, манлайлалтай хослуулан хүргэдэг.