|

“Darkhan drift 2024“ тэмцээнд О.Өсөхбаяр түрүүллээ


Darkhan drift 2024 тэмцээнд мэргэжлийн буюу MDS ангиллын шилдэг 16 тамирчин өрсөлдснөөс VIP AUTO CLUB-ийн тамирчин спортын дэд мастер хувийн дугаар No.1 Дрифт кинг Одгэрэлийн Өсөхбаяр тэргүүн байранд орж нийт 5 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол улсын дрифтийн аварга боллоо.
Удаах байранд DRIFT CLUB-ын тамирчин хувийн дугаар 49 Б.Алтангэрэл, гутгаар байрыг ORANGE DRIFT TEAM CLUB- ийн тамирчин хувийн дугаар 15 Д.Ууганбаяр нар тус тус эзэллээ.
2024 оны цуврал тэмцээний сүүлчийн раунд ийнхүү Дархан-Уул Аймагт амжилттай болж өндөрлөлөө.