|

Хуульд заасан хугацаанд торгуулиа төлөөгүй тохиолдолд тээврийн хэрэгслийг журамлана


Улсын хэмжээнд техникийн үзлэг, оношилгоонд ороогүй 160 мянга, татвараа төлөөгүй нийт 409 мянган тээврийн хэрэгсэл байгаагаас 231 мянга нь Улаанбаатар хотод бүртгэлтэй байна. Энэ сарын 1-нээс зөрчил бүхий тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах зохицуулалт хийж эхэлсэн.
ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Д.Ганхуяг "Торгуулиа хуульд заасан хугацаанд төлөөгүй жолоочийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авах, ангилал нэмэх, сунгах, өөрчлөх, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг хязгаарлах арга хэмжээг Цагдаагийн байгууллагын болон АТҮТ-ийн алба хаагчид авч ажиллаж байна. Хуульд заасан хугацаанд торгуулаа төлөөгүй тохиолдолд торгох шийтгэлийг төлж дуусгах хүртэл хугацаанд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж, хууль, журамд заасны дагуу түр саатуулах хашаанд зөөж, шилжүүлнэ" гэж мэдээллээ.