
Л.Оюун-Эрдэнэ ерөнхий сайдаар улирч танхимдаа Эрүүл мэндийн сайдаар Т.Мөнхсайханыг томилсон. Салбартаа нэр хүндтэй гэж хүндлэгддэг тэрээр сайнтай ч саартай ч. Өмнөх парламентад Эрүүл мэндийн салбарыг толгойлох эрхмээр нэрлэгдэж, эмийн сонсголыг ч зохион байгуулаад амжсан Ж.Чинбүрэн гишүүн Т.Мөнхсайхан сайдын эмийн шахаанд оролцсон талаар шүгэл үлээлээ. Т.Мөнхсайхан нь сайдын сэнтийд заларснаасаа хойш гаднын 5 үйлдвэрлэгчийн 23 төрлийн эмийг сонгон шалгаруулалтгүйгээр оруулж ирсэн гэв. Эрүүл мэндийн даатгалын сангаас 3 жилийн хугацаатай 120 тэрбум төгрөгөөр худалдаж авсан байна.



