
Төвийн бүсийн нутаг дэвсгэрийн хэмжээнд /Дархан, Төв, Сэлэнгэ аймаг/ Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Хүүхэд гэр бүл, хөгжил хамгааллын газрын албан хаагчид хамтран өдөр бүр хөдөлгөөнт болон завьт эргүүлээр сэрэмжлүүлэг хүргэн ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2025 он гарсаар нийт усанд осолдож амь насаа алдсан 10 тохиолдолд бүртгэгдсэн байна. Тодруулбал, том хүн найм, хүүхэд хоёр энджээ.
Иймээс эрсдэл бүхий газарт бууж, суурьшихгүй байх, гол, усанд орохгүй байхыг анхаарууллаа.