|

Дархан-Уул аймагт 2000 гаруй өрх төв шугамтай холбогдоно

 

Дархан-Уул аймгийн Мангирт, Хапитат, Их сургууль гэсэн чиглэлийн айлуудыг төвийн шугамд холбох ажлын зураг төсөв 2012 онд хийгдэж, 2013 онд улсын төсөвт тусгагдаж улмаар 2014 онд угсралтын ажил өрнөсөн байдаг.
 
Тус ажил улсын төсвийн 14.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бөгөөд гурав дахь жилдээ үргэлжилж байна.

 

Одоогийн байдлаар 15000 метр дулаан, цэвэр усны шугамын ажил буюу 7.6 тэрбум төгрөгийн ажлыг гүйцэтгэжээ. Дээрх шугамын ажил хийгдсэнээр 2000 гаруй айл өрхийн дулаан болон цэвэр, бохир усны хэрэглээг найдвартай хангах боломжтой болж байна.

Цаашид гэр хорооллын айлуудыг төвийн шугамд холбох 20000 метр шугам тавих ажлыг 2-3 жилд багтаан нэмж хийхээр төлөвлөжээ. Энэ нь  агаарын бохирдол буурах, иргэд ая тухтай орчинд амьдрах зэрэг олон ач холбогдолтой юм .

http://undesten.mn/index.php?newsid=8510