|

Орон сууцны цэвэр усны шугамд гэмтэл гарчээ

Шинэ Дарханы "Шинэ хороолол”-ын тавдугаар байрын ар талд цэвэр усны шугам хагарсан гэмтлийг "Дархан ус-Суваг” ХК-ийн ажилтнууд энэ амралтын өдөр арилгасан боловч орон сууцны уг шугам дахин гэмтэж зоорины давхартаа ус алджээ.

Одоогийн байдлаар шуурхай хэсэг ажиллаж байгаа боловч орон сууцны нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжийн шатыг нураах шаардлагатай болжээ. Дархан ус-Суваг ХК-ийн ерөнхий инженер Ч.Удвал ярихдаа:-"Аж ахуйн нэгжүүдэд инженерийн шугам сүлжээний байгууллагаас газар доор ямар шугам хоолой байгаа эсэх талаар зөвшөөрөл авалгүй дураараа барилга барьж байна. Нэгэнт гэмтэл гарсан учраас бид уг гэмтлийг засч арилгах үүрэгтэй. Гэтэл иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын эд хөрөнгөд халдсан гэж дараа нь яригддаг учраас эзнийг нь иртэл ажиллагааг эхлүүлж чадахгүй хүлээж байна” гэв. Цаашид инженерийн шугам сүлжээ байрладаг газарт зөвшөөрөл олгохгүй байх хэрэгтэй гэж байлаа.

Б.Норовсамбуу