|

Дархан хотын 22 дахь “Хүндэт иргэн”-ээр ОУХМ Б. Цэвээндашийг өргөмжиллөө

 

Гималайн уулсын ноён оргил Эверестэд хоёр талаас нь гарсан анхны Монгол хүнээр тодорч, улс, аймаг орон нутгийнхаа нэрийг дэлхий дахинаа дуурсгаж буй Уулын спортын Олон Улсын хэмжээний мастер Базарханд овогтой Цэвээндашийг аймгийн ИТХ-ын 50 дугаар тогтоолоор Дархан хотын "ХҮНДЭТ ИРГЭН” цол, тэмдгээр өргөмжиллөө.

 

Ингэснээр ОУХМ Б.Цэвээндаш нь Дархан хотын 22 дахь хүндэт иргэн болж байна. Тэрээр өмнө нь энэ оргилд 2012 онд гарсан туршлагатай уулчин. Өнгөрсөн жил гавьяат тамирчин Т.Гүррагчаагийн хамт дахин Эверестийг зорьсон ч газар хөдлөлтийн улмаас авиралтаа цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон юм. Харин энэ жил тус оргилд гурав дахь удаагаа Төвдийн талаас нь авиран, дахин алтан соёмбот тугаа мандуулжээ.

4f08cbf4-f49d-4c39-92e9-6c77dcc9ba2a

Б.Цэвээндаш нь Эверестийн ноён оргил буюу 8848 метрт хоёр удаа мандсан Дархан-Уул аймгийнхаа тугийг хадгалуулахаар аймгийн удирдлагуудад дурсгасан юм. Мөн үеэр түүнийг Дархан хотын "Хүндэт дэвтэр”-т бичиж, алдаршууллаа.

 

 

darkhan.gov.mn.