|

10 жилийн дараа их өлсгөлөн болно

Дэлхий хэмээх гариг дээр цаг уурын өөрчлөлт хурдацтай явагдаж байгаагаас болж ердөө 10 жилийн дараа гэхэд их өлсгөлөн болно хэмээн Их Британийн цаг уурчид зөгнөв. Тэд өөрсдийн судалгаа, шинжилгээний ажлын дүнг Nature Climate Change сэтгүүлд нийтлүүлсэн байна. 

Дэлхийг хамарсан хэт дулаарал их хэмжээний ган гачигийг бий болгосноор нэн түрүүнд эрдэнэшишийн ургац алдалт бий болж, хоол хүнсний хомсдол ердөө 10 жилийн дараа гэхэд бий болох аж. 

Харин 2030 он гэхэд хүнсний хомдол бий болох гэнэ. Хамгийн түрүүнд Африк тив үүнд өртөх юм. Тэнд эрдэнэшиш газар тариалангийн гол бүтээгдэхүүн нь байдаг билээ.

Эх сурвалж www.wikimon.mn