|

Багш бүр зөөврийн компьютертой боллоо


Монгол улсын Засгийн Газраас баталсан "Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн "Багшийн хөгжил” дэд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй "Шинэ зууны боловсрол төсөл”-өөр багш бүрт зөөврийн компьютерийг түгээж байгаа юм. Уг төсөл нь БНХАУ-ын хөнгөлөлтэй зээлийн хүрээнд манай улсад хэрэгжиж байгаа ба төслийн нээлт өнөөдөр Улаанбаатар хотод боллоо.

Улс даяар 25000 ширхэг зөөврийн компьютерийг багш бүрт, сургалтын орчныг сайжруулах чиглэлээр 11340 ширхэг зөөврийн компьютерийг ЕБС-дын компьютерийн лаборатори бүрт олгож байна.Үүнээс Дархан-Уул аймагт багшийн 848 ширхэг, сургуулиудын компьютерийн лабораториудад 333 нийт 1181 ширхэг зөөврийн компьютер хуваарилагдаж энэ сарын 12-ноос байгууллагуудад журмын дагуу тараагдана. 2015-2016 оны хичээлийн жилд ажилд орсон багш нарт компьютер олгогдохгүй юм байна. Зөөврийн компьютер, тоног төхөөрөмжийг сургууль цэцэрлэгт түгээх, хүлээлгэж өгөх үүргийг хүлээсэн төслийн гүйцэтгэгчээр "ZTE” ХХК шалгарсан байна.