Тодруулбал, "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-ны өдрийг Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу "Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэж байхаар заасан бөгөөд тухайн өдөр бүх нийтээрээ амарна гэж заасан байдаг. Энэ жилийн "Монгол бахархлын өдөр” пүрэв гаригт тохиож байгаа юм.
Дашрамд сонирхуулахад, Чингис хааны мэндэлсэн ойг билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр хэмээн тогтоож, ёслон тэмдэглэж байхаар болсон аж. Өөрөөр хэлбэл, хуульд зааснаар энэ өдөр бүх нийтээр амрах юм.