Мексикийн Герреро мужид болсон тахиан зодоон тэмцээний үеэр буудалцаан гарч, 10 хүн амь үрэгдэж, долоон хүн гэмтэж шархтсан байна. Хохирогчдын дунд тахиан зодооныг үзэж байсан 12 настай хүү байгаа аж. "AFP” агентлагт мэдээлж буйгаар тахиа зодолдуулж байсан бүлэг хүмүүсийн хооронд маргаан гарснаас буудалцсан гэнэ. Харин орон нутгийн мэдээлэлд үл таних зэвсэгт этгээдүүд тахиан зодоон үзэж байсан хүмүүс рүү гал нээсэн гэжээ.
Герреро мужид Мексикийн хамгийн хүчирхэг гэмт хэргийн бүлэглэлүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг юм. Өмнө нь өнгөрсөн онд Игуала хотын багшийн коллежийн оюутнуудын жагсаалын үеэр үймээн дэгдэж, 43 оюутан ор сураггүй болсон юм. Оюутнууд сураггүй болсон хэрэгт Мексикийн гэмт бүлэглэлүүдийг сэжиглэж байгаа юм.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: ВВС