|

“Шарилжгүй Дархан” хөтөлбөр үргэлжилнэ

 

Өнгөрсөн долоо хоногт ажлаа хүлээн авсан Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат иргэдээ сонсож тэдний өмнө тулгамдаж байгаа шарилжны асуудлыг шийдвэрлэхээр боллоо.
 
Тухайлан энэ жил хур бороо элбэгтэй байгаа учраас шарилж ихээр ургаж асуудал дагуулсан хэвээр байгааг аймгийн Засаг дарга онцгойлон авч шарилжгүй Дархан хот болгох ажлаа өнөөдрөөс эхлэсэн юм. 2015 онд Засаг дарга С.Насанбатын санаачилан хэрэгжүүлсэн "Шарилжгүй Дархан” хөтөлбөр дахин хэрэгжиж Дарханчууд бид шарилжгүй орчинд ая тухтай амьдрах боломжтой боллоо.

darkhan.gov.mn