Монгол охин Герман улсад болсонМэтгэлцээний дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гуравдугаар байр эзэлжээ.Энэ талаар Австралийн "Канберра таймс” сонин наймдугаар сарын 7-ны өдрийн дугаартаа нийтэлсэн байна. Чулуунхүү овогтой Эгшиглэн Австралийн хувийн сургуулиудын шилдгүүдэд тооцогддог таван хүнтэй шигшээд багтан, мэтгэлцэж амжилт гаргасан байна. Тус багийн бүрэлдэхүүнд ахлагч Эдин Блэр, Каллум Даргавел, Томас Шортриж, Хавьер Редмонд болон Эгшиглэн Чулуунхүү нар багтжээ. "Канберра таймс” сонины сэтгүүлч Стефан Жеффрэй бичихдээ, эдүгээ 12 настай, Канберра коллежийн мэтгэлцээний од, Эшиглэн "Эгги” Чулуунхүү Германд болсон Мэтгэлцээний дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гуравдугаар байрт шалгарсан амжилттайгаар Австралид буцаж ирлээ гэжээ. Австралийн баг Штутгартад болсон дээрх тэмцээнд мэтгэлцэх чадвараараа Англи, Канадын дараа гуравдугаар байрт шалгарсан байна.
Эгги "Аялах нь надад өргөн хүрээнд мэтгэлцэх боломжийг нээж өгдөг. Намайг туслаж дэмжсэн бүх хүнд гүн талархал илэрхийлж байна. Тэмцээний шалгаруулалтын явцад төрсөн тэр сайхан мэдрэмж нь мэтгэлцээний урлагт суралцахыг хүсч буй хүмүүсийг сургах миний хүсэл мөрөөдлийг бадраасан. Тиймээс би мэтгэлцээнд суралцахыг хүсч буй хүмүүст зааж сургахыг хүсч байна" гэжээ.
Эгшиглэнгийн аав Б.Чулуунхүү нь эдүгээ Монгол Улсаа төлөөлж Австрали улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд юм байна. Тэрбээр өмнө нь АНУ-ын Вашингтон Ди Си дэх Монгол улсын Элчин сайдын яаманд нэгдүгээрнарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Охиныхоо тухайд тэрбээр "Мэтгэлцэх тухайд "Хобби”-д л анх суралцаж, шигшээд нь багтан гадагшаа хэд хэд явж байсны үр дүн энэ юм. Австралийн хувийн сургуулиудын мундагууд ордог таван хүнтэй шигшээд багтан дэлхийд мэтгэлцэж яваад ирлээ. Мужийн багаа ахлан Австралийн аваргаар ороод, тэндээсээ шалгарсан” хэмээн цахим хуудастаа бичжээ.