|

Зэрлэгшсэн хониноос 40 кг ноос авчээ

Зэрлэгшсэн хониноос 40 кг ноос авчээ

 

Австралийн Шинэ өмнөд Уэльс болон Канберра мужийн нутагт....

Тус мужаас нэгэн зэрлэг хонийг Хатан хааны нэрэмжит мал амьтан хамгаалах сайн дурын байгууллагынхан барьж авчээ.

Энэ Зрис хэмээн нэрлэх болсон хонь зузаан "хөнжил" дотор олон жилийг өнгөрөөсөн бололтой.

Дараа нь тэд мэргэжлийн хонь хяргагчдад хандаж  хонийг ноосноос нь салгасан байна. 

Австралийн шилдэг хонины ноос хяргагч Иэн Элкинс энэхүү ажлыг гардан хийсэн байна.

Иэн Элкинс тэргүүтэй дөрвөн хяргагчид Крис хонины ноосыг 42 минут ажиллаж байж хяргаж дууссан байна.

Австраличууд хонийг жилд нэг удаа хяргадаг.

Үүнд дунджаар 3 минут зарцуулж нэг хониноос 5 кг ноос авдаг гэнэ.

Элкинс хэлэхдээ, "Энэ үнэхээр хүнд ажил байлаа.

Хонийг номхон байлгахын тулд эмч тайвшруулах тариа тарьсан.

Тиймээс бид тайван, аюулгүй ажиллаж чадлаа" хэмээжээ.

Сонирхуулахад Автрали, Шинэ Зеланд зэрэг халуун орны нарийн ноост хонинууд хүйтэн сэрүүн орны /Монгол гэх мэт/ хоньтой адил  ноосоо хаядаггүй  байна.

Энэ хонийг 5 настай гэж тодорхойлсон бөгөөд амьдралдаа нэг ч удаа ноосноосоо салж байгаагүй бололтой гэж тэд дүгнэсэн байна.

35 жил хонины ноос хяргаж байгаа Элкинс амьдралдаа ийм их ноостой хоньтой учирч байгаагүй гэжээ.

Хяргасан ноосыг жинлэхэд 42.45 кг болж дэлхийн шинэ дээд амжилтыг тогтоосон байна. 

 Ноосыг савласан таарны жин 2 кг байжээ. Үүнийг хасвал 40.45 кг цэвэр ноос гарсан  байна.

Элкинс хэлэхдээ, харамсалтай нь энэ хонины ноосыг зарах боломжгүй. Учир  нь ноосны урт 42 см байгаа нь ямар ч үнэ цэнэгүй болгож байна. Гэхдээ музей юмуу ямар нэгэн үзмэрийн газар байрлуулбал илүү сонирхолтой байх гэжээ.

Ноосоо хяргуулсан хоний жин 44 кг байжээ.

Дашрамд сонирхуулахад Өмнөх дээд амжилтыг 2004 онд Шинэ Зеландад 4 жил зэрлэгшин амьдарсан Шрек нэртэй хониноос 27 кг ноос авч тогтоож байсан. Түүний өмнө Тасман аралд 6 жилийн турш зэрлэгшин амьдарч байсан Шон нэртэй хониноос 20 кг ноос авч байсан гэнэ.

Австрали тивийн хонины тухай тоо баримт товч дурдахад:
1788 онд анх удаа Австрали тивд суурьшуулахаар тээвэрлэсэн хониноос 29 нь амьд үлдэж очжээ.
Дараа нь Өмнөд Африкаас анх удаа13 меринос хонь авчирч байсан бол есөн жилийн дараа 2,500 хонь ирж байжээ.
Тэгвэл 200 жил хүрэхгүй хугацаанд буюу 1969 онд гэхэд түүхэндээ хамгийн их 923 сая кг буюу бараг 1 сая тн хонины мах экспортлож байжээ.Мөн онд хонины тоо толгой 180 саяыг давсан аж. Харин 2015 оны эцэс гэхэд ойролцоогоор 77 сая байх тооцоо гарсан байна.
Домогт хонины ноос хяргагч Жаки Хоув 1892 онд 7 цаг 40 минутад 321 хонь хяргаж дэлхийн дээд амжилтыг тогтоосон байдаг гэнэ. Энэхүү дээд амжилтыг эвдэх ноос хяргах машин зохиоход 58 жилийн хугацаа зарцуулжээ.
Харин өнөөгийн дээд амжилт 2015 оны 2-р сард Стейси Ти Хуа 9 цагт 530 меринос хонины ноос хяргаснаар тогтоожээ.
Өдгөө дэлхий дээр Хятад улс /187 сая/ хамгийн олон хоньтой бол дараа нь Австрали /77 сая/, Энэтхэг /75 сая/, Иран /50 сая/, Судан /50 сая/, Шинэ Зеланд /35 сая/ зэрэг орнууд ордог.

Эх сурюалж: www.medeelne.mn