Mars Reconnaissance Orbiter (MRO) гэх олон үйлдэлт, Ангараг гарагийг тойрон эргэгч төхөөрөмж 2006 оноос эхлэн энэхүү зургуудыг авчээ.
Тодруулбал, тус зургуудыг MRO-ын тавцан дээр орших HiRise гэдэг маш өндөр нарийвчлалтай камерын тусламжтай буулгасан байна.
Энэ камер нь авсан бүх зургуудаа нийтэлдэг албан ёсны сайттай аж.
Ирээдүйд эдгээр зургууд нь Ангараг дээр сансарын хөлөг газардах төгс байрлалыг олоход туслах гэнэ.
NASA-гийн эдгээр мянга гаруй зургуудаас Ангараг гарагийг маш дэлгэрэнгүй харах боломжтой.
MRO төхөөрөмж нь 26 сард нэг удаа авсан зургуудаа илгээдэг бөгөөд энэ үед Ангараг гараг болон нар Дэлхийн эсрэг байрлалд орсноор тус төхөөрөмж Дэлхийтэй хэдэн долоо хоногийн турш холбоо тогтоож чаддаг аж.
Д.Од