|

Хятадын тамирчин сэргээш хэрэглэсэн байжээ

Хятадын тамирчин сэргээш хэрэглэсэн байжээ

 

Хятадын усан сэлэлтийн тамирчнаас сэргээшийн төрлийн бодис илэрсэн нь Рио 2016-ийн анхны тохиолдол болов. Энэ тухай Хятадын Усан сэлэлтийн Холбоо мэдээлж, тамирчин Чен Шиньи нэр холбогдсоныг дурдсанаас өөр дэлгэрэнгүй мэдээлэл гаргаагүй байна.

Өнөө өглөө энэ тухай Шиньхуа агентлаг бас мэдээлэв. 18 настай Чен нь өнгөрсөн Ням гарагт болсон эмэгтэйчүүдийн 100 метрийн эрвээхий сэлэлтийн тэмцээнд дөрөвдүгээрт орсон ба дөнгөж секундын зууны есөөр хоцорч хүрэл медаль авах боломжоо алдсан байна. Тэр бас өнөөдөр 50 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд уралдахаар бэлдэж байжээ.

Д.Од