БНХАУ 100 юаны мөнгөн дэвсгэртээ шинэчилсэн тухай орон нутгийн мэдээллийн сайтууд дамжуулжээ. Ингэснээр шинэхэн хэвлэгдсэн юан зах зээл дээр гүйлгээнд гарч эхлээд байгаа юм.
Өмнө нь 100 юаны мөнгөн дэвсгэртийг хуурамчаар үйлдвэрлэх тохиолдол гарч байжээ. Тэгвэл энэ удаагийн шинэ 100 юаныг хуурамчаар үйлдвэрлэх боломжгүй хамгийн сүүлийн үеийн технологийн дагуу үйлдвэрлэсэн байна.
Мөн бүхэлдээ улаан өнгөтэй бөгөөд нэг талдаа Хятадын анхны удирдагч Мао Зедуны хөрөг зурагтай, харин нөгөө талд нь Бээжингийн Засгийн газрын ордон дүрслэгдсэн байна.
Б.Даваа
Эх сурвалж: www.mminfo.mn