|

Замын нөхөөсний ажил өрнөж эхэллээ

Замын нөхөөсний ажил өрнөж эхэллээ

 

Дархан хот байгуулагдсаны 55-н жилийн ой удахгүй болно. Үүнтэй уялдуулан аймаг орон нутгаас нэлээд ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаагийн нэг нь хот доторх замын нөхөөсний ажил юм.Тэгвэл өчигдрөөс эхлэн Дархан суман дахь төв авто замын нөхөөсний ажлыг "Пи Си Эф” ХХК компани гүйцэтгэж эхлэв. Тэд нийт 1300 м2 замд нөхөөс хийх бөгөөд наймдугаар сарын 27 гэхэд уг ажлыг дуусгахаар төлөвлөжээ.

Замын нөхөөсний ажил өрнөж эхэллээ

 

Энэ ажилд нийт 73,7 сая төгрөг зарцуулж буй юм байна.

Д.Заяа