|

Олон улсын стандартад нийцсэн талбайн теннисний талбайтай боллоо

Олон улсын стандартад нийцсэн талбайн теннисний талбайтай боллоо

 

Дархан хотын 55-н жилийн ойн хүрээнд хүүхэд залуучуудын бие бялдарийг хөгжүүлэх мөн нийтийн бие тамирыг түгээн дэлгэрүүлэх ажлын хүрээнд Дархан-Уул аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр Талбайн теннисний холбооноос санаачлан олон улсын стандарт нийцсэн хоёркорт бүхий олон улсын стандартад нийцсэн иж бүрэн "зүлгэн” талбайг Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнд тохижуулжээ.

Олон улсын стандартад нийцсэн талбайн теннисний талбайтай боллоо

 

Ирээдүйн талбайн теннисний тамирчдын бэлтгэл сургуулилт болон тэмцээн зохион байгуулах нөхцөл бололцоог бүрдүүлэх үүднээс "Макс” группийн ерөнхийлөгч Ганбаатар 60 сая төгрөгөөр санхүүжүүлсэн бөгөөд талбайн нээлт энэ сарын 27-нд болох аж.

Олон улсын стандартад нийцсэн талбайн теннисний талбайтай боллоо

 

Мөн 27, 28-ны өдөр талбайн нээлт болгож "МАКС" группийн нэрэмжит Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах гэнэ.

 

Д.Бат