Дархан хот байгуулагдсаны 55 жилийн ойн хүрээнд "Дарханчууд аа бүжиглэцгээе” сэдэвт бүх нийтийн бүжгийн цэнгүүн Дархан цогцолборт өчигдөр амжилттай болж өндөрлөлөө. Тус цэнгүүнийг Дархан-Уул аймгийн "Нийтийн цэнгээнт бүжгийн спортын холбоо” болон цэнгээнт бүжгийн Ирээдүй, Сонор, Оюу, Сарнай зэрэг клубууд хамтран зохион байгуулсан юм.
Цэнгүүнд Дарханчууд өргөнөөр оролцож бүх нийтээрээ бүжиглэв. Энэхүүүйл ажиллагааны үеэр Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат мэндчилгээ дэвшүүлж, нийтийн бүжиг нь эрүүл мэндэд ихээхэн ач холбогдолтойг онцлоод цаашид улам өргөжүүлж, иргэдийг идэвхитэй оролцохыг уриаллаа.
2016 оны Улсын аварга шалгаруулах "Их наадамд” аймгаа төлөөлөн оролцож хагас шигшээ буюу V, VI байранд шалгарсан цэнгээнт бүжгийн Цагаан сарнай, Шинэ үе, Ирээдүй хамтлаг өөрсдийн үзүүлбэрээрээ бэлэг барив.
Д.Сүрэн