2016 онд Дархан хот үүсэн байгуулагдсаны 55 жилийн түүхт ой тохиож байгаа билээ. Их ойг тохиолдуулан ард иргэдийнхээ оюун, соёлын хөгжлийг дэмжих, мэргэжлийн урлагийн байгууллагуудын бүтээлүүдийг толилуулах, сонгодог урлагаар үйлчлэх, сурталчилах зорилгоор мэргэжлийн урлагийн байгууллагуудтай хамтран "Дархан их урлаг-II” төслийг зохион байгуулж байна. Ой угтсан хамтын ажиллагааны үр дvнд нь Дарханчуудад оюуны хєрєнгє оруулалт болж их урлагтай, алдар гавьяатнуудтай танилцаж, тоглолтыг нь vзэж сонирхох таатай боломж нээгдэж буйгаараа онцлог юм. Дарханчууд их урлагаар амьсгалж эхлэх єдрүүд бол гуравдугаар сарын 29-30-ны өдрүүд юм. Энэ өдрүүдэд Улсын Филармони, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, ЦБДЭЧуулгынхан уран бүтээлээ толилуулна.
Тєвийн урлагийн байгууллагууд Дарханчуудад уран бүтээлийн тоглолтоо иж бvрнээр, цувралаар танилцуулсны дараагаар Монгол улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Сэвжидийн нэрэмжит улсын IV уралдааныг Дархан-уул аймагт зохион байгуулах юм.
"Дархан их урлаг-II” төслийн хүрээнд Монголын урлагийн ажилтны холбоо, Улсын филармони хамтран "Төмөртэй Дархан”-ы дуулийг шинээр найруулж тавихаар төлөвлөж байгаа бол аймгийн Залуучууд театрын уран бүтээлчид "40 жил 4 өнгө” зохиомжит концерт, "Домог амилсан нутаг” дуулалт жүжиг, "Хар санаа хайр сэтгэл” сонгодог жүжиг, "Арслан хүлэгт баатар” хүүхдэд зориулсан тоглолтыг найруулж Дарханчууддаа бэлэг барихаар төлөвлөсөн байна.
Эх сурвалж: darkhan.gov.mn