|

Петр Малаховский олимпийн медалиа худалдахаар болжээ

 

Риогийн олимпийн наадмаас Зээрэнцэг шидэлтийн төрөлд мөнгөн медаль хүртсэн Польшийн тамирчин Петр Малаховский нүдний хорт хавдраар шаналж буй хүүд туслахын тулд олимпийн медалиа дуудлага худалдаанд оруулах гэж буй тухайгаа өөрийн нүүр номдоо бичжээ. Тэрбээр "Риод авсан медаль, ялалтаас илүүтэй энэхүү бяцхан хүүгийн эрүүл мэнд надад чухал. Иймээс та бүхнийг дуудлага худалдаанд оролцохыг урьж байна. Миний мөнгөн медаль та бүхний ачаар алтнаас ч үнэтэй байж болно” гэсэн байв. Тамирчин дуудлага худалдааны анхны үнийг 6600 мянган еврогоор тогтоов.

Петр Малаховский олимпийн медалиа худалдахаар болжээ

 

Нүдний торлог бүрхэвчний хорт хавдраар шаналж буй бяцхан хүүгийн ээж олимпийн наадмын дараа Малаховскийгээс тусламж хүсэн хүсчээ. Хүүд яаралтай хагалгаа хийх шаардлагатай бөгөөд өндөр өртөгтэй энэ хагалгааг АНУ-ын Нью-Йорк хотод хийх гэнэ.