|

Хүүхдийн автобусны маршрут тодорхой боллоо

Хүүхдийн автобусны маршрут тодорхой боллоо

 

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны наймдугаар сарын 10-ны өдрийн 77 дугаар тогтоолын шийдвэрээр Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Дархан хотын алслагдсан баг хорооллын хүүхдүүдэд зориулсан автобусны тусгай үйлчилгээг 2016 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн "Элит хөгжил” ХХК-тай хамтран зохион байгуулахаар төсөл боловсруулж, маршрутыг судалсан байна.

Хүүхдийн автобусны маршрут тодорхой боллоо

 

Маршрутыг тогтоохдоо Хөгжлийн бодлогын хэлтэс бүх багуудаас саналыг авч, тухайн сургуулиудаас нь хүүхдийн тоог авсны үндсэн дээр энэхүү маршрутыг бэлэн болгожээ. Кванте маркын гурван бага оврын автобус, нэмэлтээр том оврын нэг автобусыг Ширээ нуруунаас -16 дугаар сургууль, Хөтөл хорооллоос нэгдүгээр сургууль, Хабитатаас ОИЦ сургууль, Баталионоос ОИЦ сургууль гэсэн 4-н чиглэлд өглөө өдөр орой гэсэн 3 ээлжээр сурагчдад үнэ төлбөргүй үйлчлэх ажээ.

Хүүхдийн автобусны маршрут тодорхой боллоо

 

Өнөөдрийн байдлаар эдгээр автобуснуудын аюулгүй байдалд "Элит хөгжил” ХХК анхаарал хандуулан техникийн засвар үйлчилгээг хийж эхэлжээ. Хүүхдийн автобусны 4-н чиглэлд нийтдээ 62 буудалтай бөгөөд 55 ширхэг хүүхдийн автобусны тэмдэг тэмдэглэгээг хийх ажээ.

Хүүхдийн автобусны маршрут тодорхой боллоо

 

Ямартай ч ирэх сарын нэгнээс эхлэн хүүхдүүд өөрсдийн гэсэн автобустай болж өглөө оройдоо сургуульдаа үнэ төлбөргүй зорчих боломжтой боллоо.