Дархан хотын ойн баярыг угтаж аймгийн хэмжээнд нэлээдгүй ажил өрнөж байгаагийн нэг нь "Шарилжгүй Дархан” хөтөлбөр билээ. Өнгөрсөн долдугаар сарын сүүлчээс эхлэн иргэдийнхээ эрүүл аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй байсан ажилгүй иргэдийг түр хугацаагаар ажлын байраар хангаж чадсан. Өнөөдөр нэг сарын турш үргэлжилж байгаа шарилж хөтөлбөрийн хүрээнд устгасан хогийн ургамалыг татан зайлуулах ажлыг эхлүүлээд байна. Шарилж хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд аймгийн Засаг даргын зүгээс зургаан автомат хадуур, 20 гаруй энгийн хадуур, хайчаар хангаж өгсөн бол бусад аж ахуй нэгж байгууллага болон хэлтэс албадууд өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан машин техник хүн хүчээр тусалж байгаа ажээ.