|

17 иргэний материал бэлэн болжээ

17 иргэний материал бэлэн болжээ

 

Энэ сарын 4-ний өдөр Бээжин­Эрээний чиглэлд зорчиж байсан автобус шатсан хэрэг гарсан. Үүний улмаас 20 гаруй монгол иргэн бичиг баримтгүй болсон. Хохирсон монгол иргэдийн хохирлыг барагдуулах чиглэлээр Гадаад харилцааны яам Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-аар дамжуулан тээвэр гүйцэтгэж байсан "Есөн луу” компани болон даатгалын компанитай байнгын холбоотой ажиллаж буйгаа мэдээллээ. Уг асуудлыг анхааралдаа авч, дэмжлэг үзүүлэх талаар БНХАУ-ын ГХЯ-нд мөн ханджээ. Одоогийн байдлаар даатгалын компаниас гаргасан хүсэлтийн дагуу хохирсон иргэдээс шаардлагатай материалыг нь бүрдүүлж, баталгаажуулах ажиллагаа явагдаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 17 иргэний материал бэлэн болсон байна.