|

Монгол цустай иргэн болгон бухимдах нь зүйтэй

Монгол цустай иргэн болгон бухимдах нь зүйтэй

 

Хятадууд монголчууд биднийг шоглох увайгүй зүйлсийг байсхийгээд л сэдэх болжээ. Хэдэн жилийн өмнө Монгол гутлаар хогийн сав хийж, нийтийн эзэмшлийн газартаа байрлуулсан нь олон нийтийг нэлээд бухимдуулсан.

Тэгвэл ӨМӨЗО-ны Хөх хотод саяхнаас Монгол гэрээр барьсан нийтийн бие засах газар үзэгдэх болжээ. Энэ нь олон улсын хэмжээнд зохиогддог  Монгол-Хятадын  үзэсгэлэн худалдааны үеэр болж буй морин уралдааны үзүүлбэрийн талбайд байрлаж байгаа аж. Монгол үндэстний амьдардаг сууц гадны ийм бие засах газар болсонд Монгол хүн болгон дургүйцэж бухимдах нь аргагүй.