Аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгуулиар сонгогдсон төлөөлөгчид бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн тогтоол, шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор 2015 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж тухайн шатны ИТХ-ын ажлын албанд бүртгүүлэх үүрэгтэй юм.
Өнөөдрийн байдлаар аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулиар сонгогдсон нийт 805 төлөөлөгчийн 93.5 хувь нь хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлжээ. Хуулийн хугацаа удахгүй дуусах учраас Авлигатай тэмцэх газраас аймаг, нийслэлийн ИХТ-ийн мэдүүлгээ хуулийн хугацаандаа бүртгүүлэхийг анхааруулж байна.
Иргэдийн хурлын төлөөлөгчид нь Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасан хугацаандхөрөнгө орлогын мэдүүлгээ бүртгүүлээгүй, хугацаа хожимдуулж мэдүүлсэн тохиолдолд хариуцлага тооцож болно. Иймд Авлигатай тэмцэх газраас аймаг, нийслэлийн ИХ-ын төлөөлөгчдөд мэдүүлгээ хуулийн хугацаанд бүртгүүлэх зөвлөмж хүргүүлж, хяналт тавин ажиллаж байна.