|

УЛААН-ҮД ХОТЫН 350 ЖИЛИЙН ОЙД ДАРХАН-УУЛ АЙМГИЙН УДИРДЛАГУУД ОРОЛЦООД ИРЛЭЭ

УЛААН-ҮД ХОТЫН 350 ЖИЛИЙН ОЙД ДАРХАН-УУЛ АЙМГИЙН УДИРДЛАГУУД ОРОЛЦООД ИРЛЭЭ

 

ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үд хотын дарга Александр Михайлович Голковын урилгаар Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга С.Насанбат нарын тэргүүтэй 18 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2016 оны 09 дүгээр сарын 1-нээс 9 дүгээр сарын 4-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийгээд ирлээ. 350 жилийн ойн баярт оролцохоор БНХАУ, БНСУ, Япон улс, Монгол Улсын хотын дарга нар болон ОХУ-ын Ангарск, Омск, Новосибирск , Чита зэрэг хотын дарга нар иржээ. Улаан-Үд хотын түүхт ойн баярын хурал 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр боллоо. Баярын хурлыг нээж Улаан-Үд хотын дарга А.М. Голков талархлын үг хэллээ. Тэрээр энэ түүхт ойн урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн хотын дарга нар болон эрхэм хүндэт зочиддоо Улаан-Үдчүүдийнхээ өмнөөс баярлаж байгаагаа онцолсон. Мөн энэ ойн баяр нь хотын дарга нарын хувьд шинэ найз нөхөдтэй болох шинэ харилцаа тогтооход том боломж гэж үзэж байна гэлээ. Дархан-Уул аймгийн Засаг дарга бөгөөд хотын захирагч С.Насанбат Улаан-Үдчүүдэд ойн баярын мэнд хүргэж, дурсгалын зүйл гардуулсан юм. Баярын нээлтийн арга хэмжээний үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Засаг дарга С.Насанбат нарт Улаан-Үд хотын 350 жилийн ойн медалийг гардуулжээ.