Аймгийн хэмжээнд 3790 хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 400 гаруй ХБХүүхэд, 6200 өрх толгойлсон эх, эцэг, 8000 гаруй ахмадуудын 16 хувь нь эмзэг бүлэгт хамаардаг.
Аймгийн нийт хүн амын 9,4 хувийг зорилтот бүлгийн иргэд эзэлж байна.Эдгээр иргэдэд нийгмийн суурь үйлчилгээг цогцоор нь хүргэх ялангуяа зорилтот бүлгийн иргэдэд тэгш хүртээмжтэй хүргэж, тэднийг бие даан амьдрах, цаашид хөгжихэд дэмжлэг үзүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор "Нийгмийн үйлчилгээг- Танд" сарын аяныг зохион байгуулж байна.
Аяны хүрээнд аймгийн удирдлагуудын зүгээс төрийн болон ТББ-уудыг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ хийсэн бүтээгдэхүүнийг худалдан авах уриалга дэвшүүлжээ.
"Сэтгэлд шингэсэн үйл” нөхөрлөлийн ХБИргэдийн хийсэн гар урлалын бүтээгдэхүүн түлхүүрийн оосорыг Од , Энэрэл цогцолбор сургуулиуд өөрсдийн таних тэмдэг лого бүхий 250 ширхэг түлхүүрийн оосор худалдан авч ХБИргэдээ дэмжив.