|

Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн мэргэжилтнүүд туршлага судлав

Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн мэргэжилтнүүд туршлага судлав

Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн мэргэжилтнүүд 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газарт дотоод сургалтад хамрагдав.

Тамгын газрын мэргэжилтнүүдэд "Орон нутгийн засаглалын менежментийг сайжруулах асуудал” сэдвээр Засгийн газрын ахлах референт П.Зоригтбаатар, "Өргөдөл, гомдлын мэдээг хэрхэн нэгтгэн хүргүүлэх” сэдвээр ЗГХЭГ-ын шинжээч И.Давааноров, "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг гаргах, нэгтгэх” сэдвээр Засгийн газрын ахлах референт С.Нямбаяр, "Хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хэрхэн гаргах, нэгдсэн программ” сэдвээр Засгийн газрын ахлах референт Ш.Цэцэг-Өлзий нар сургалт явуулж, харилцан ярилцжээ. 
Мэргэжилтнүүд өөр өөрийн чиглэлээр холбогдох хүмүүстэй уулзан мэдээлэл авч, туршлага судаллаа. Тухайлбал аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Сүхбаатар, ТЗУХ-ийн мэргэжилтэн М.Долгоржав нар "Төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээ”-ний чиглэлээр, ТЗУХ-ийн ахлах мэргэжилтэн Н.Нарангэрэл, А.Сувд-Эрдэнэ нар "Хяналт, шалгалт, үнэлгээ, дотоод аудит”, "Өргөдөл гомдол”-ын чиглэлээр, Архив, бичиг хэргийн эрхлэгч Ж.Наранчимэг, Төрийн үйлчилгээний төв хариуцсан мэргэжилтэн Э.Удвал нар "Албан бичиг, өргөдөл, гомдлын бүртгэл, хяналт” чиглэлээр тус тус зөвлөгөө авч ажиллав. 
Мөн өдөр Засгийн газрын 11-11 төвийн дуудлага хүлээн авах, хариу өгөх үйл ажиллагаатай болон Дүнжингарав худалдааны төв дэх нийслэлийн "Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа. "Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн угтах үйлчилгээ, иргэд дугаар хэрхэн авдаг, иргэд санал, хүсэлтээ хэрхэн илэрхийлдэг, өөртөө үйлчлэх хэсэг, "Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн бичиг хэргийн бүртгэл явагддаг арга зам, өргөдөл гомдол хүлээн авдаг программын талаар тус үйлчилгээний менежер н.Сумъяа мэдээлэл өглөө. 
Мөн үеэр өргөдөл, гомдол хүлээн авдаг программыг Дархан-Уул аймагт нэвтрүүлэх арга, боломжийн талаар санал солилцжээ.