Нийтийн бүжгийн спортын аймгийн Аварга шалгаруулах тэмцээн боллоо

 

Өнгөрсөн амралтын өдөр нийтийн бүжгийн спортын аймгийн Аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тус тэмцээнийг Дархан хот байгуулагдсаны 55 жилийн ойн хүрээнд аймгийн ЗДТГ, Эмэгтэйчүүдийн холбоо, Нийтийн бүжгийн холбооны Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлөөс хамтран зохион байгуулсан байна.

Тэмцээн 45 наснаас доош, 45 наснаас дээш гэсэн хоёр насны ангиллаар үндэсний, европ бүжгийн төрлөөр зохион байгуулагдсан бөгөөд зургаан хамтлаг, 15 хос нийт 60 гаруй бүжигчид оролцон өрсөлдлөө.

Багийн төрөлд залуучуудын ангилалдИрээдүй клубын Шинэ үе баг 1 дүгээр байр, ахмадын насны ангилалд Сонор клубынЦагаан сарнай баг1 дүгээр байр, Хосын төрөлд Залуучуудын насны ангилалдн.Цэнгэлсайхан н.Энхцолмон нар1 дүгээр байр, ахмадын насны ангилалд н.Амгаланбат, н.Осорням нар тус тус шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаа гардан авлаа. Нийтийн бүжгийн спортыг нэг үе ахмадууд сонирхон хичээллэдэг байсан бол одоо оюутан залуус ч энэ спортоор хичээллэдэг болж энэ төрлийн бүжгийн клубууд ч олноор байгуулагдсан нь тэмцээнээс харагдаж байлаа.