|

Э.Бат-Үүл: Б.Чойжилсүрэн эдийн засгийг дампуурчихсан гэж орилоод драмм тоглоод л

Э.Бат-Үүл: Б.Чойжилсүрэн эдийн засгийг дампуурчихсан гэж орилоод драмм тоглоод лНийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл өчигдөр телевизийн нэвтрүүлэгт оролцож С.Зоригийн аллагын хэрэгт өөрийг нь холбогдуулан шалгаж буй асуудлаар болон улс төр дэхь олигархиуд Монголын эсрэг хэрхэн ажиллаж байгаа талаар дэлгэрэнгүй ярилаа. Тэрбээр мөн АН-ын шинэчлэл болон намын нөхдийнхөө талаар ямар байр, суурь илэрхийлсэнийг Chuhal.mn онцолж байна.

  1. 2000 онд намайг С.Зоригийн хэрэгт холбогдуулан "Ганц худагт” хориогүй юм. Үүнийг хүмүүс андуураад байдаг. Намайг Мальш Б.Энхтүвшинийг зодсон гэж гүжирдээд хорьсон байдаг юм.
  2. Э.Бат-Үүл нөхрийгөө хөнөөчихсөн гэх эх, мадаггүй гүжирдлэг явж байсан. Заримдаа энэ бүх гүжигдлэгийг яаж давж гарав аа гэж боддог.
  3. Цагаан малгайнаас өөр ямар үндэслэлээр намайг С.Зоригийн хэрэгт холбогдуулаад байгааг мэдмээр байна. Шаардлагатай бол хорь.
  4. С.Зоригийг алагдсан орой би гэртээ хадам ээжтэйгээ зурагт үзээд сууж байсан. Тухайн үед Нийслэлийн цагдаагийн газрын дарга байсан Ганболд гэрт ирж намайг хэрэг болсон газарт дагуулж очсон.
  5. Хэргийн газарт очоод би үнэхээр гайхсан. Тэгээд дотроо Бошигтынхон ингэчихдэг юм байхдаа гэж бодож байсан. Хэрэг гарсан хавар Бошигтынхон цуглаан хийгээд С.Зориг, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарыг цаазлах хэрэгтэй гэсэн юм ярьж байсан.
  6. С.Зоригийн аллагын дараа олон хүн цуглаад МАХН-ын байр руу дайръя гэж байхад нь би болиулсан. Манай намынхан наад хүмүүсээ дагуулж очоод МАХН-ын руу дайр гэж хүртэл хэлж байсан.
  7. М.Энхсайханаас бусад бүх хүний нэр С.Зоригийн аллагад нэр холбогдсон.
  8. Уг хэрэгт холбогдуулан надаас шүлс, үс, цусны шинжилгээ авах гэхэд нь би хэзээ ч татгалзаж байгаагүй. 18 жилийн дараа буюу саяхан надаас цус, шүлс, шүлсний шинжилгээ авна гэсэн.
  9. Сая шижигтнээр татсаны дараа нэг удаа л байцаалт авсан. Нэг л удаа байцаалт авсаны дараа яллагдагчаар татчихсан.
  10. Намайг энэ хэрэгт холбогдуулан шалгаж байгаа асуудал их нууцлагдмал байгаа юм байна гэж ойлгосон. Би хавтаст хэрэгтэйгээ танилцаагүй.
  11. Манайд дарангуйлал тогтсон түүхүүд үргэлж гадны дэмжлэг, заавартай байсан. Гаднаас дэмжлэг аваад дарангуйлагч болчих юмсан гэж боддог хүн байдаг байх.
  12. Н.Алтанхуяг, Ардын нам, Ц.Элбэгдорж нар яагаад над руу дайраад байгааг тэднээс асуу.
  13. Ер нь Монголд олигархийн тогтолцоо бий болсон.
  14. Албан тушаалтай олигархиуд нийгмээ мөлжсөн, эд баялагт шунасан үйл ажиллагааг явуулдаг.
  15. Шинэ Засгийн газар АН-ыг муулахын тулд улс орноо дамдуурсан гэж зарласан. Ийм хариуцлагагүй байж болохгүй. Үнэхээр цочирдом.
  16. Б.Чойжилсүрэн эдийн засгийг дампуурчихсан гэж орилоод л драм тоглоод л.
  17. Ардчилалын цаана олигархи төрийн хэлбэр нуугдчихсан байна.
  18. Олигархижсан нийгмийг бүтээсэн хүмүүст хариуцлага тооцоод нэмэргүй гэдгийг өнгөрсөн хугацаа хангалттай харууллаа.
  19. Ю.Цэдэнбалд 26 жилийн өмнө хариуцлага тооцож байсан ч өнөөдөр цагаатгалаа. Угтаа бол Ю.Цэдэнбал Монголыг ЗХУ-д нэгтгэх хүсэлтийг тавьж байсан хүн.
  20. Хамгийн гол нь тогтолцоог өөрчил. Тогтолцоог өөрчлөөгүй байж хүнийг солих талаар яриад хэрэггүй. Үүнийг хийхгүйгээр олигархижсан хүмүүсийг дараагийн олигархижсэн хүмүүсээр л солино.
  21. Би одоогийн олигархиудад тогтолцоогоо өөрчил гэж хэлж байгаа. Тэгэхгүй бол дараагийн үе чинь гарч ирээд та бүхнийг эзэлнэ шүү.
  22. Энэ олигархиуд ядаж үр хүүхдүүдээ дээрэм тонуулгүй эрүүл, нийгэмд амьдруулахаа бодох хэрэгтэй.
  23. АН-ын сонгуульд ялагдсаны шалтгааныг Ч.Сайханбилэгийн Эрдэнэтийн асуудлаар хийсэн мэдэгдэлтэй холбож үзэхгүй байна.
  24. Бидний хагарал, залуучууддаа хаалттай байсан  байдал АН-ыг сонгуульд ялагдуулахад нөлөөлсөн. Ардын нам энэ сонгуульд залуусдаа дэмжлэг үзүүлсэн нь их сайн давуу тал болсон. Залуус оролцоогоо нэхэж байна.
  25. Эрдэнэтийн хувийг цөөхөн хүн ярьж байгаад шийдчихсэн. Олигархиудын тогтолцооны л хэлбэр энд үйлчилсэн гэсэн үг.
  26. Манай улсын эрх ашгийг хэдхэн хүнтэй ярихад л шийдэх гээд байна шүү дээ.
  27. Хурдан Ардын их хуралтай болъё.
  28. АН-ын дарга хэн болох нь жижиг асуудал. Улс төрийн тогтолцоог шинэчилж байж АН-ыг шинэчлэх асуудал ярина. АН ийм байдалд хүрсэн нь олигархиудын тогтолцооноос л болсон.
  29. Олигархийн улс төрийн тогтолцоог халахын тулд би явна. Ц.Элбэгдорж үнэхээр ардчилалынхаа төлөө байгаа бол энэ тогтолцоог халах цаг болсон.
  30. Ерөнхийлөгчийн сонгуульд шаардлагатай бол нэр дэвшинэ.

chuhal.mn