Аймгийн ЗДТГ-аас 7 хоног бүрийн Даваа гарагт шуурхай хурал хийдэг. Тус хурлаар өнгөрсөн 7 хоногт аймгийн хэмжээнд өрнөсөн үйл явдлыг тоймлон ярилцдаг уламжлалтай.
2015 оны 11 сарын 16- 20 хүртэлх тайлант 7 хоногийн хугацаанд аймгийн хэмжээнд төрийн байгууллагуудын ажил хэвийн үргэлжилсэн гэдгийг танилцуулав. Хурлаар аймгийн НХХ-ийн дарга Д.Тунгалаг-Тамир Аймгийн Засаг даргын санаачлагаар хэрэгжүүлж буй "Нийгмийн үйлчилгээг танд” сарын аяны хүрээнд хийсэн ажлыг танилцуулав.
Дархан сумын 18 багийн зорилтот бүлгийн 1221 хүнд 8 нарийн мэргэжлийн эрүүл мэндийн үзлэг, 444 хүнд даатгал, халамж, хүүхэд хөгжил, спортын чиглэлээр зөвлөгөө өгч,12 хүнийг эрүүл мэндийн даатгалд хамруулж, 1 хүнээс шүд хийлгэсэн баримтыг хүлээн авч, 34 хүнээс асуулга авч, 7 боловсролын баримт бүрдүүлж, 760 зөвлөмж тарааж, 42 ажлын байрны сул орон тоог зарлаж, аймгийн ЭМ холбооноос 675 хүнд дархлаажуулах аминдэм өгч, 34 асрамж шаардлагатай иргэдэд багийн Засаг даргатай нь хамтран гэрээр нь очиж дархлаажуулалтын бүтээгдхүүнийг өгчээ.
Аймгийн ТЗУХ-ээс " Жилийн эцсийн тайлан ,Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт зэрэг тайлан мэдээллийг хугацаанд нь чанартай ирүүлэхийг хүсэв.