|

С.Баярцогт шиг оффшортой ч, хэзээд нэр нь цэвэр үлддэг Сү.Батболд та хүүгээ Төв банкинд шургуулсны учир юу вэ?

 

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас оффшорт нуугдсан дэлхийн улстөрчдийн тухай мэдээллийг нийтэд дэлгэсний дотор Ерөнхий сайд асан С.Батболдын нэр байсан билээ. Тухайн үед тэдгээр баримтууд дотор Монголд үйл ажиллагаа явуулдаг "Бату майнинг” компанийн нэр байсан юм.Тус компани нь Оросын хөрөнгө оруулалттай бөгөөд хойд хөршийн тэрбумтан Олег Дерипаскагийн эзэмшлийнх гэх мэдээлэл бий. Харин Ерөнхий сайд асан Сү.Батболдыг тус компанид хувь оролцоотой гэсэн мэдээлэл байсан юм. Ер нь бол "Бату майнинг” компани Монголын уул уурхайн салбарт олон лицензийг мэдэлдээ авсан гэдгээрээ тодотгогдож байдаг. "Эрдэнэс МГЛ”, "Эрдэнэс Тавантолгой”-г удирдаж явсан, өдгөө гадны оронд бүгэх болсон Б.Энэбиш нь "Бату майнинг” ХХК-ийн захирал байсан юм. Тэрбээр "Бату майнинг” ХХК-ийн Монгол талын захирлын албан тушаалыг хашиж байхдаа Өмнөговь, Хөвсгөл, Сэлэнгэ, Архангай, Завхан, Дорнод, Өвөрхангай, Баянхонгор, Сүхбаатар зэрэг есөн аймгийн нутаг дэвсгэрт 187 ширхэг ашигт малтмалын лиценз эзэмшсэн гэгддэг. Тэгэхдээ тэдгээр лиценз нь Жон Даглас Макгей гэх гадаадын иргэний нэр дээр бүртгэлтэй байдаг юм байна. Жинхэнэ эзэн нь бол Олег Дерипаска болоод Сү.Батболдын хамтрал байж болзошгүй гэж харагдаж байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байсан билээ.

Гэтэл ийм мэдээлэлтэй нэр холбогдсон Сү.Батболд эрхэм Багамын оффшор мэдээлэл ил болоход бас л нэр нь цохиж байх юм. Тэгэхээр С.Баярцогтыг Швейцарийн банкинд данстай гэх мэдээлэлд нэр холбогдсоноос нь хойш хэдэн жил адлаж байгаа мөртлөө Сү.Батболдыг өршөөж хараад байх нь зохистой явдал мөн үү. С.Баярцогтын талаар Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай хэвлэлд ярихдаа Монгол төрийн сайд байсан хүн ингэж оффшор бүсэд нууц данстай байх нь төрдөө түмэндээ харшилсан хэрэг болно гэсэн байдаг. Тэгвэл Сү.Батболд оффшортой хэчнээн нэр холбогдоод ч Монгол төрд харшлаагүй цэвэр нэгэн гэдгээрээ үлддэгийн нууц юу вэ.

Сү.Батболдын нэр дээр бүртгэлтэй алт олборлогч компанийн хаяг бүхий мэдээлэл Багамын арлын оффшор дансны нууц мэдээлэллүүд дотор байсныг түрүүн өгүүлсэн. Монгол төрийн эрх мэдлийг өнгөрсөн олон жилд атгалцаж ирсэн төрийн түшээгийнх нь хувьд харахаар яах аргагүй асуудал дагуулж буй. Саяны цацагдсан оффшорын мэдээллийн араас бол С.Батболд өөрөө биечлэн дуугараагүй. Гэхдээ өөрөөр нь овоглогддог Алтай Холдинг ХХК-иас нь албан мэдэгдэл гаргасан билээ. Эргэн сануулахад, тэрхүү мэдэгдэлд С.Батболд эзнээ ямар ч буруугүй хэмээн тодотгон өгүүлсэн байсан бөгөөд бүх зүйлийг хуулийн дагуу хийдэг гэсэн ойлголтыг өгөхийг чухалчилсан харагдаж байсан. Гэсэн ч эргэлзээ дагуулсан л хэвээрээ байгаа юм."С.Батболд төрийн албанд орохоосоо өмнө Монгол Улсын бүртгэлийн байгууллагуудад эдгээр компанийн ТУЗ-ийн гишүүний хувьд холбогдох мэдээллийг ил тодоор өгч байсан тул эдгээр мэдээллийг холбогдох байгууллагууд сайтар мэдэж байсан төдийгүй өнөөдөр ч мэдсээр байгаа. Бороо гоулд нь 1998 оноос дийлэнх хувь нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн төсөл байсан бөгөөд 2007 оноос 100 хувь гадаадын хөрөнгө оруулалт бүхий компани болсон.” хэмээн мэдэгдэлд өгүүлсэн байсныг энд тодотгоё. Тэгэхээр С.Батболд болон түүний эзэмшлийн "Алтай Холдинг”-ийн тухайд "Бороо гоулд”-тай хамтарсан түншлэлээ 1998-2007 он хүртэл хадгалсан уу гэдэг асуудал гарч ирж байна. Тэгэхээр С.Батболд төрийн албанд орохоосоо өмнө л оффшортой холбоотой байсан гэдэг асуудал үгүйсгэгдэж байгаа харагдаад буй юм. Панамын баримтууд дотор Монголын хэд хэдэн улстөрчдийг оффшор данстай гэх мэдээлэл байсан нь, ил болж шуугиан дэгдээж байсан нь дөрвөн сарын өмнөх үйл явдал. Тэдгээр оффшортнуудын нэг гэгдэж байсан Ерөнхий сайд асан Сү.Батболд тайлбар хийхдээ "Монгол Улсад хүн бүр хуулийн дагуу хувьцаа эзэмших эрхтэй. Надад оффшор данс байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Миний хувьд 2004.01.05-нд Капитрон банкнаас хуулийн дагуу, ил тодоор өөрийн нэрээр гүйлгээ хийж, хувьцаа худалдаж авч байсан. Өөрөөр хэлбэл ямар нэг оффшор компаниар дамжуулалгүй өөрийн нэрээр бүртгүүлсэн. Тухайн үед 18771 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 21 сая төгрөгийг шилжүүлсэн. Гэвч 2005 онд тус компанийн үйл ажиллагаа нь тодорхойгүй байсан учраас энэ компаниас гарсан."Оффшор данс эзэмшиж байгаа эсэх дээр хууль хяналтын байгууллагад хандана”Хөрөнгө орлогын мэдүүлгийн тухай хууль 2007 оноос хэрэгжиж эхэлсэн учраас 2005 онд гарсан компанийхаа тухай, үүнтэй холбоотой хөрөнгө орлогын мэдүүлгийг мэдүүлэх боломжгүй байсан. Хууль мөрдөгдөж эхэлсэн цагаас хөрөнгө орлогын мэдүүлгээ шударгаар мэдүүлсээр ирсэн. Би 1992 оноос "Алтай трейдинг" ХХК-ийг байгуулсан.” гэхчлэн хэлж ярьсан.С.Батболд эрхмийн тухайд Монгол төрийн сайдын албыг хашиж эргэлт буцалтгүйгээр засгийн үйл ажиллагаанд оролцож эхэлсэн он жилүүддээ ч оффшортой зууралдаж байсныг өөрийнх нь тайлбараас харж болж байгаа юм.

Мэдээ түүнтэй зайлшгүй холбон яригдах нэг асуудал бол түүний хүү Б.Баттүшиг Монгол Улсын мөнгөний бодлогыг атгалцах болсон нь санаатай санаандгүйгийн аль нь вэ гэдэг асуудал юм. Б.Баттүшигийн тухайд хийж бүтээх гэж яваа залуу хүн байж болно. БНСУ-ын хайпермаркетийн франчайз "И-март” дэлгүүрийг Монголд нээж, дотоодын үйлдвэрлэгчдээ зах зээлээс шахах үйл ажиллагааг ухамсаргүйгээр хийгээд байгаа байж болно. Чөлөөт эдийн засагтай орон учраас түүний бизнесийг нь хэзээ нэгэн цагт улс орноо боддог болох болов уу, дотоодын үйлдвэрлэгчдээ бусад жижиг жараахайнууддаа хүнлэг энэрэнгүй ханддаг болох болов уу гэж найдахаас өөр арга бидэнд байхгүй. Мөнгөтэй бизнесмэний хувьд Солонгос энэ тэрээс өшөө юуг ч Монголд дагуулаад ирж болзошгүй юм. Харин Сү.Батболдын хүү Б.Баттүшиг Төв банкны Мөнгөний бодлогын зөвлөлийн Хараат бус гишүүн болчихоод байгаа нь ахин дахин анхаарахаас өөр аргагүй асуудал юм. Тэрбээр Зөвлөлийн хуралд оролцож, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх.Зөвлөлийн хурлаар хэлэлцэх аливаа танилцуулга, мэдээллийг гаргуулан авах, танилцах. Зөвлөлийн хурлын тэмдэглэлтэй танилцах эрхтэй. Түүн шиг том бизнестэй, тэр нь төрийн бодлого шийдвэртэй шууд уялдаатай байдаг хүний хувьд мөнгөний бодлогыг хатууруулах, зөөлрүүлэх, бодлогын хүүг хэдий хугацаанд өөрчлөх сэлт, ерөнхийдөө Мөнгөний бодлогын зөвлөлөөс тодорхой хугацаанд гаргах шийдвэрүүдийг эртнээс прогнозлоод сууж байна гэдэг бол ихээхэн чухал хэрэг байж болохыг үгүйсгэх аргагүй юм. Зөвлөл нь мөнгөний бодлогын саналын төсөл, холбогдох тооцоо, судалгаан дээр үндэслэн мөнгөний бодлогын хэрэгсэл, түүний түвшинг өөрчлөх эсэхийг хэлэлцэх; Шаардлагатай тохиолдолд макро зохистой бодлогын арга хэмжээг хэлэлцэх;-Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэх, түүний биелэлтийг дүгнэх, УИХ-д өргөн барьж хэлэлцүүлж, батлуулах;-Төв банкны зүгээс хийж буй эдийн засгийн үзүүлэлтүүдийн таамаглалыг хэлэлцэх, батлах; -Санхүүгийн тогтвортой байдлын болон инфляцийн тайланг хэлэлцэх; гэж байгаа юм.

Сү.Батболдын тухайд хүүгээ ямар чухал албанд хүргэж өгснийг энэхүү хэлэлцэх асуудлуудаас хэнбугай ч ойлгож байгаа болов уу!

Эх сурвалж: Bolod.mn