Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албанаас аймаг сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн зөвлөгөөнийг /2015.11.26/-ны өдөр зохион байгуулав.
Энэ удаагийн зөвлөгөөнөөр ус, дулаан, цахилгаан зэрэг инженерийн шугам сүлжээний байгууллагуудын тулгамдсан асуудлуудаар мэдээлэл өглөө.Зөвлөгөөнөөр мэргэжлийн байгууллагуудаас тулгамдсан асуудлын хөндөн ярив. ДДЦС ТӨХК-ийн Ерөнхий инженер Г.Туяахүү "Станцыгөргөтгөж, шинэчлэхэд газрын асуудлыг шийдэх шаардлагатай" гэдгийг хэлж байна.
"ДДС” ТӨХК-ийн хамгаалалтын бүс зөрчигдөж байгаа тухай тус компанийн ИА-ны дарга Б.Хүрэлтогоо: Хамгаалалтын зурвасыг зөрчин баригдсан 34 объектийг чөлөөлүүлэх хүсэлтээ илэрхийлсэн байна. Энэ мэтчилэн ус цахилгаан дулаан зэрэг инженерийн шугам сүлжээний байгууллагуудын өмнө тулгамдаж буй асуудлуудыг сонссоны дараагаар асуулт хариулт өрнөлөө.
Зөвлөгөөнөөс гарсан саналуудыг нэгтгэн, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, биелэлтийг хангаж ажиллахыг аймгийн Захирагчийн ажлын албанд даалгасан байна.