|

АНУ хориг арга хэмжээ авбал Оросын тал ч арга хэмжээ авах болно

 

7-нд Оросын гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Мариа Захарова: АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын саяхан баталсан ОХУ-аас АНУ-д суугаа дипломат албан тушаалтны хол аялахыг хориглосон төсөл хэрэгжиж эхэлбэл ОХУ адилхан хариу арга хэмжээ авна гэжээ.

Оросын гадаад харилцааны яамны веб сайтын нийтэлсэн мэдээгээр, Захарова мөн өдөр танилцуулж хэлэхдээ, АНУ-ын Төлөөлөгчдийн танхим энэ сарын 1-нд Америкийн тагнуулын байгууллагыг санхүүжүүлэх хуулийн төсөл баталсан, үүний зарим заалт нь ОХУ-аас АНУ-д суугаа дипломат албан тушаалтны гадагш гарахад хориг арга хэмжээ авахыг шаардсан байна гэжээ.

Захарова: Энэ төсөл хэрэгжиж эхэлбэл ОХУ-ын дипломат албан тушаалтан хол явах болгондоо хэдэн өдрийн өмнө Америкийн Төрийн департаментад мэдэгдэх шаардлагатай болно. Оросын дипломат албан тушаалтан өдөр бүр олон улсын будлиантай өөрчлөлт ихтэй байдалтай тулгарч байгаа тул хэдэн өдрийн өмнө аяллын маршрутаа гаргах аргагүй юм гэжээ.

Захарова: Хоёр орны дипломат ажиллагаа нь адил тэгш байх зарчмыг баримталдаг, Америкийн тал хэрэв уг төслөө хэрэгжүүлбэл Оросын тал ч адилхан арга хэмжээ авах болно гэжээ.

\Гэрэлт орчуулав\ ХОУР