|

Хүүхдээ асарч байгаа ээжид тэтгэмж олгохоор боллоо

Хүүхдээ асарч байгаа ээжид тэтгэмж олгохоор боллоо

 

Олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Төсөлд дөрвөн хүртэлх насны ихэр хүүхдэд нэг удаа тэтгэмж олгох, жирэмсний таван сартайгаас нь эхлэн таван сарын турш эхэд тэтгэмж олгох, 0-3 насны хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр тэтгэмж олгох, гурав ба түүнээс олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, /эцэг/ -т улирал бүр тэтгэмж олгохоор тусгасан байна. Эдгээр арга хэмжээнд нийтдээ жилд 72.4 тэрбум төгрөг зарцуулахаар төсөлд тусгажээ.