XX зууны манлай заан Д.Долгорсүрэнгийн хүүхдүүд бүгд бөхийн спортод сэтгэл зүрхээ өгсөн гэдгийг хүмүүс андахгүй. Тэднээс өдгөө улсын аварга, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар л бөхийн спортдоо үнэнч үлджээ. Тодруулбал, Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөл хуралдаж Д.Сумъяабазарыг даргаараа сонгосон байна. Ингэснээр тэр Монголын чөлөөт бөхийн холбоог үргэлжлүүлэн удирдахаар болж байгаа юм. Тус холбооны баталсан шинэ дүрмээр ерөнхийлөгч гэсэн нэр томъёог байхгүй болгож, холбооны удирдах эрх мэдлийг Удирдах зөвлөлийн даргад шилжүүлсэн байна. Товчхондоо бол Монголын чөлөөт бөхийн холбоо ерөнхийлөгчгүй болсон ч УЗ-ийн дарга нь дээрх үүргийг гүйцэтгэнэ гэсэн үг. Үүнээс өмнө Д.Сумъяабазарын дүү Д.Дагвадорж Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2016 оны Риогийн олимпийн дараа үүрэг ажлаа өгсөн юм.
Тэгвэл дүүгийнхээ ажлыг үргэлжлүүлж буй гишүүн Д.Сумъяабазар 2020 оны олимпод чиглэсэн ажилд гол анхаарлаа хандуулна гзж ярьсан байна. Дашрамд сонирхуулахад, Монголын чөлөөт бөхийн холбооны ээлжит хурал шинэ оны өмнө болох байсан ч хойшлуулсан. Гэтэл УАШТ-ий үеэр Д.Сумъяабазар гишүүнийг УЗ-ийн даргаараа сонгосныг албан ёсоор олон нийтэд зарлав. Харин МЧБХ-ны ерөнхийлөгчид өрсөлдөхөөр зэхэж байсан бусад зүтгэлтэнд халбооныхон ямар ч боломж олгосонгүй хэмээх яриа улсын аваргын үеэр чих дэлсэв. Ямартай ч XX зууны манлай заан Д.Долгорсүрэнгийн гэр бүлээс хоёр дахь ерөнхийлөгч төрлөө. Шинэ ерөнхийлөгчийн удирдлагад Монголын чөлөөт бөхийн холбоо болон тамирчин, дасгалжуулагчид хэрхэн нэгдэж ажиллахыг цаг хугацаа л харуулах буй за.
ШИЛДГҮҮД ХЭЗЭЭД ШИЛДЭГ Л БАЙДАГ
Монголын топ дөрвөн спортын төрлийн нэг болох чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Буянт-Ухаа спортын ордонд болж өндөрлөлөө. Эрэгтэйчүүдийн 39, эмэгтэйчүүдийн 15 дахь удаагийн тэмцээнд 300 орчим тамирчин өрсөлдөв. Уг тэмцээний финалд шалгарсан тамирчдыг шигшээ багт багтаах болзолтой гэдгээрээ онцлогтой. Ингээд жин тус бүрийн барилдааныг тоймлон хүргэе. 57 кг-ын жинд аваргын төлөө гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын шавь С.Батболд, Б.Баттулгын шавь З.Занабазар нар барилдах нь бараг тодорхой байсан. Таамаглал ч биеллээ олсон бөгөөд шигшээ барилдаанд С.Батболд өрсөлдөгчөө илүүрхзж 6:2-оор хожсоноор улсын аваргад дараалан түрүүллээ. Түүний хувьд өнгөрсөн жил анх удаа уг тэмцээнд түрүүлж байв. Тэгвэл 61 кг-д оюутны дэлхийн аварга Т.Түвшинтулга Азийн өсвөрийн аварга "Арслан”-гийн залуу мастер Т.Тулгад дийлдсэн нь улсын аваргын хамгийн том шуугиан байсан гэхэд хилсдэхгүй. Гэсэн ч Т.Тулга шигшээ барилдаанд дэлхийн аваргын медальт Э.Ням-Очирт хожигдлоо. 65 кг-ын жинд Н.Лхамгармаа үнэхээр "танк" шиг байсан. Энэ жингийн лидер Г.Мандахнаран гавьяат жин өгссөн учраас Н.Лхамгармаад боломж гарч ирсэн. Тэр ч боломжоо алдалгүй шигшээд дэвжээ нэгт Б.Батмагнайг хожсоноор анх удаа улсын аварга боллоо. Аваргын төлөө өрсөлдөх боломжтой гэгдэж байсан Б.Номин хүрэл медалийн болзол хангасан байна. Гэвч О.Үйтүмэн түүнд боломж олголгүй аваргаа хамгааллаа. Тэгвэл 70 кг-д барилдсан Г.Мандахнаран гавьяат хамгийн үзүүштэй барилдааныг гаргасаар түрүүлсэн. Тэр дунд жинд Монголдоо №1 гэдгээ дахин харуулав. 74 кг-ын жинд Д.Гомбодорж улсын аваргадаа долоо дахиа түрүүллээ. Түүнтэй Б.Анхбаяр финалдсан. Анхаагийн хувьд 2015 оны ДАШТ-ий үеэр бэртэл авч хэсэг хугацаанд их спортоосоо хөндийрсөн. Улмаар энэ жил улсын аваргад жин өгсөн 74 кг-д зодоглож финалдсан ч жингийнхээ шилдэг бөх Д.Гомбодоржийг дийлсэнгүй. Энэ жинд ДАШТ-д оролцож мөнгөн медаль хүртсэн П.Өнөрбат дээд жиндээ барилдаж О.Үйтүмэнтэй аваргын төлөө өрсөлдөхөөр шалгарсан. Тэгвэл 97 кг-ын жингийн манлай бөх Д.Хүдэрбулгын эзгүйд А.Батзул түрүүлжээ. Түүний хувьд 125 кг-ын жинд хүрэл медаль хүртэж байсан бөгөөд энэ жил жин хассанаар анх удаа улсын аварга болов. Хамгийн хүнд жинд Ж.Чулуунбат өнжихөд түүнд олон жил "дарлуулсан” Н.Золбоо түвэггүй түрүүлээ. Энэ бол эрэггэйчүүдийн барилдааны үр дүн.
Харин эмэггэйчүүдийн барилдааны 48 кг-ын жинд Э.Нарангэрэл гурав дахиа түрүүлэв. Энэ жингийн босоо бөх Ц.Энхжаргал гавьяат 20 гаруйхан насны залуучуудтай эн тэнцүү барилдаж хүрэл медалиар энгэрээ мялаалаа. Үрийн зулай үнэрлэж их спортоо түр завсарласан тэрбээр улсын аваргаас 15 дахь медалиа зүүсэн нь энэ. Сонирхуулахад, тэрбээр улсын аваргад 12 түрүүлж, хоёр үзүүрлэсэн. Харин энэ жил анх удаа хүрэл медаль авчээ. Түүнчлэн энэ жингийн ирээдүй гэгдэж байсан, Д.Дагвадорж аваргын ивээлд багтсан Ц.Намуунцэцэг улсын аваргадаа оролцсонгүй. Тэгвэл 53 кг-ын жингийн гол өрсөлдөөн дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Д.Отгонцэцэг, мөнгөн медальт Э.Сумьяа нарын хооронд болсон. Шинэ оны өмнө дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн Д.Отгонцэцэг гол өрсөддөгчөө 9:7-гоор хожсоноор түрүүлэх замаа засч, улмаар долоо дахь удаагаа улсын аварга болов. 55 кг-д залуучуудын дэлхийн аварга Э.Даваачимэг бэлтгэл сайн байгаагаа харуулж торолгүй түрүүлсэн бол 60 кг-ын жинд Б.Шоовдор №1 гэдгээ дахин баталлаа. 58 кг-ын жинд дэлхийн аваргын алт, мөнгөн медальт С.Цэрэнчимэд "тасархай” түрүүлэв. Дэлхийд хоёр ч удаа финалдсан Чимэдээ гавьяат улсын аваргадаа анх удаа түрүүлж байгаа нь энэ. Түүний хувьд олимпийн жинд одоо л дасан зохицож байна даа. Тэгвэл 63 кг-ын жингийн барилдааны финал спорт сонирхогчдын анхаарлыг татсан. С.Батцэцэг энэ жиндээ босоо. Харин П.Орхон энэ жингийн "шинэ цэрэг”. Гэхдээ олимпийн дөрвөн удаагийн аварга Каори Ичог сөхрүүлж чадсан хүчтэн. Барилдааны эхнээс П.Орхон өрсөлдөгчөө илүүрхэж оноогоор цэвэр яллаа. Харин дэлхийн хошой аварга С.Батцэцэгийн ялагдалд бэртэл нөлөөлсөн үү, эсвэл тэр бэлтгэл муу байсан уу. Ямартай ч П.Орхоны эсрэг хүчтэй эсэргүүцэл үзүүлж чадсангүй. Харин 69 кг-д О.Насанбурмаагийн эзгүнд Ш.Түмэнцэцэгийг зогсоох хүчтэн гарсангүй. 75 кг-д ч мөн Б.Одончимэг бусад өрсөлдөгчөө илт давуу хожсоноор улсын аваргад 11 дэх удаагаа түрүүлэв.
ХЭН, ХЭН УЛСЫН АВАРГЫГ ӨНЖИВ
Шигшээ багийн бүрэлдэхүүнд багтах болзолтой улсын аварга шалгаруулах тэмцээнийг нэр бүхий нэлээд хэдэн бөх өнжиж байна. Тэд улсын аваргыг өнжсөн ч шигшээ багт багтаж чадах болов уу. Эсвэл шигшээ багийн гадна үлдэх үү гэдэг нь ирэх зургадугаар cap гэхзд тодорхой болно. Ингээд өнжсөн тамирчдыг хүргэе.
Эрэггэйчүүдийн 57 кг-ын жингийн лидер Э.Бэхбаяр Энэтхэгийн лигт барилдаж байгаа. 97 кг-д Д.Хүдэрбулга гэмтсэн. 125 кг-д Ж.Чулуунбат дасгалжуулагчийн албанд шилжсэн. Эмэгтэйчүүдийн 69 кг-д О.Насанбурмаа
гавьяат бэртсэн, 75 кг-д Г.Наранчимэг, гавьяат тамирчин О.Бурмаа нар гэмтлийн улмаас улсын аваргыг өнжсөн байна. Эрэгтэйчүүдээс Г.Мандахнаран, эмэгтэйчүүдээс Д.Отгонцэцэг хамгийн өндөр чансаатай.
Манай улсын аварга шалгаруулах тэмцээн эхлэхээс ганцхан хоногийн өмнө ФИЛА-гаас шинэ оны анхны чансаагаа зарласан. Уг чансаагаар манай тамирчдаас Г.Мандахнаран тав, Д.Отгонцэцэг гуравдугаарт эрэмбэлэгджээ. Эрэгтэйчүүдээс тав, эмэгтэйчүүдээс зургаан тамирчин шилдэг 20-д багтсан байна. Тодруулбал, 57 кг-д Э.Бэхбаяр 15, 61 кг-д Т.Түвшинтулга 14, 65 кг-д Г.Мандахнаран тав, 74 кг-д П.Өнөрбат 12, 86 кг-д О.Үйтүмэн 17 дугаарт тус тус эрэмбэлэгджээ. Харин 70, 97, 125 кг-ын жинд монгол бөх дэлхийн чансааны эхний 20-д багтаагүй. Тэгвэл эмэгтэйчүүдийн 55 кг-д Д.Отгонцэцэг гурав, 58 кг-д П.Орхон долоо, 60 кг-д Б.Шоовдор ес, С.Цэрэнчимэд 17,63 кг-д С.Батцэцэг 10, 69 кг-д О.Насанбурмаа 11 дүгээрт эрэмбэтэй болов. 48, 53, 75 кг-ын жинд монгол тамирчин эхний 20 багтаж чадсангүй.
МОНГОЛЫН ТАМИРЧИД ЭНЭ САРД ГУРВАН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОНО
Монголын чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөсөн. Тэгвэл үүний дараа манай тамирчдыг олон улсын хэд хэдэн том тэмцээн хүлээж байна. Тухайлбал, энэ сарын 19-нд Ираны Мешхед хотод уламжлалт ‘Тахтийн цом”-ын тэмцээн болох юм. Үүнээс долоо хоногийн дараа ОХУ-ын Красноярск хотод алдарт бөх Иван Ярыгины юрэмжит алтан гранпритай. Уг тэмцээшэй давхцан Францы Парис хотод "Парис гранпри” болно. Мөн энэ сарын 31-нд АНУ-ын Колорадо хотод алдарт бөх Дейв Шульцийн нэрэмжит тэмцээн зохион байгуулагдана. МЧБХ-ныхон дээрх дөрвөн тэмцээнээс сүүлийн гурвыг нь сонгож хуваарьтаа оруулжээ. Эдгээр тэмцээнд урьдчилсан байдлаар манай улсаас эрэгтэй 25, эмэгтэй 15 орчим тамирчин оролцохоор болсон байна.
Б.МӨНХЗУЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/