|

УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нар иргэдтэй уулзалт хийв


УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж сонгогдсон гишүүд” Бие даагчдын зөвлөл” байгуулан ажиллаж байна. УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн болон аймгийн Засаг дарга А.Энхболд болон хэлтэс агентлагийн дарга нар 2015.12.01 ны 18 цагт Залуучууд театр иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийв.

Уулзалтын эхэнд С.Ганбаатар тойрогт хийсэн хөрөнгө оруулалтын ажлын талаар товч мэдээлэл өглөө. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд Эрүүл мэнд, Боловсролын салбарт түлхүү хөрөнгө оруулалт хийжээ. Нийт 7 цэцэрлэг шинээр ашиглалтад оруулж, Эрүүл мэндийн салбарт 3,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэв.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн : Үндсэн хууль,Сонгуулийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах талаар иргэдийн санал хүсэлтийг сонслоо. Уулзалтын үеэр ядуурал, үнийн өсөлт хөөрөгдөл, ажлын байр, банкны хүү өндөр зэрэг асуудлыг хөндөн ярив.