|

Энэ өдрийн зурхай /2017.02.03/

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны хоёрдугаар сарын 3. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаагчин үхэр сарын 7. Сугар гараг. Шийдэм одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, цагаагчин тахиа өдөр.

Барилдлага: Үл тохирох 
Шүтэн барилдлага: Сэрэхүй 
Суудал:  Уул

Өдрийн наран 8 цаг 04 минутад мандан, 17 цаг 58 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.   

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Настай хонынхон өөрийн мөрөөдлөө биелүүлэх өдөр. Олонх нь замын дундаас буцах магадлалтай. Танд ганцаараа суун сайн тунгаах асуудал байна. Гэхдээ бусдын асуусан асуултад хариулалгүй дуугүй байх нь эргэн тойрныхонд буруу ойлголт төрүүлнэ. Иймд эелдэг бай. Сайтар төлөвлөж чадсан бол мөрөөдөл чинь ахиж, их ашиг олно.


ҮХЭР (4/20-5/20)

Аз ивээх өдөр. Тантай гэнэтийн азтай явдлууд тохиолдох, хялбар орлого олох боломж гарч ирнэ. Гэхдээ амжилтад хүрэх эрмэлзэлтэй, өөрийн ажил хэрэгтэй, өөртөө итгэлтэй хүмүүсийг л аз ивээдгийг хатуу сана. 


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Танд гэнэтийн бэрхшээл тулгарана. Та үүнд бэлэн байх хэрэгтэй. Тэгж чадвал та түүнийг ухаалгаар даван туулж чадна. Гэхдээ тодорхой цаг хугацаа орно. Та бүх зүйлд сайтар анализ хийх хэрэгтэй, шаардлагатай бол сайн бичиж тэмдэглэ. Эрүүл мэндээ хамгаалж, эрүүл чийрэг байх дасгал хөдөлгөөн заавал хийж, чанартай хоол хүнс хэрэглэ. Өөртөө хэт их биш, бодит зорилт тавь.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Хийх ажлынхаа төлөвлөгөөг сайтар боловсруул. Төлөвлөгөө өнөөдөр таны хувьд ажлын тал мэт үнэ цэнэтэй. Гадаад руу явах гэрээ хэлэлцээ байгуулах, хүмүүстэй уулзаж, ажил хэргийн холбоо байгуулахад сайн. Уран бүтээлийн хүмүүс олз омогтой байх болно. Хувийн амьдралд шийдэх асуудал гарна.


АРСЛАН (7/23-8/22)   

Төлөвлөсөн ажил тань бүтэмжтэй болно. Шинэ төлөвлөгөө, шинэ арга барилаар ажилла. Хамтран ажиллагсад ойр дотно харьцаа үүснэ. Дотныхоо найзуудтай илүү ойрхон байж тэдний тусламжийг ав. Хүндрэл бэрхшээлээс гарснаар та тэднийхээ хүндэтгэл, тусламжаар бахархана.


ОХИН (8/23-9/22)

Өнөөдөр шинэ найз нөхөд, санаа нийлсэн хүмүүстэй уулзах болно. Ажил хэрэгч охиныхонд шинэ санаа, шинэ ажил төрөл сэдэх чадвартай бай. Хөрөнгө оруулалтаа хойшлуул. Энэ нь танд эрсдлийг сайн судлах боломж олгоно. Сайн зөвлөх баг танд хэрэг болно.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Бүх зүйл утга учиргүй мэт санагдах өдөр. Заримдаа хүн бүрт зурвас хугацаанд ийм үе гардаг. Харин өнөөдөр танд ийт бодол үе үе төрүүлэх үйл явц хэд хэд тохиолдоно. Үүнд тийм ч их ач холбогдол өгөх хэрэггүй. Гэхдээ од эрхэсийн дохиог зөн совингоороо зөв тайлж унших нь танд сайхан амьдрах нэг үндэс болно. Ажлаа зөв хуваарилж тавьсан зорилго руугаа зоригтой алх. Өөрийн эрх ашгийг бусдынхаас дээгүүр битгий тавиарай.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Маш их ажиллах өдөр. Ажлаа хугацаанд нь амжуулж байгаагүйдээ та харамсана. Мэдрэлийн ядаргаанд орохоос болгоомжил. Ажил, хамт олон, сургууль дээрээ нэр хүндээ өсгөж чадна. Урьд тань овоорсон их ажлыг дарахын тулд аль болох мэдрэлийн хурц зүтгэл гаргахгүй тайван ажиллах хэрэгтэй байна. Найз нөхөд, хамаатан саднаасаа санхүүгийн дэмжлэг авна. Найз нөхөдтэйгөө харилцах харилцаа үр дүнтэй байна.


НУМ (11/22-12/21)

Зарим нумынхан нэлээд хүнд байдалд орох магадлалтай байна. Эд зүйлсээ хулгайд алдах, бусдын эд хөрөнгийг үрэгдүүлэх зэргээс болгоомжил. Мөнгөний хүндрэлээс зардлаа танах замаар гарч болно. Хямралтай цаг үед материаллаг сайн сайхнаас илүү сэтгэлгээний ухаан чухал.


МАТАР (12/22-1/19)

Шаргуу байх өдөр. Ажлын ачаалал, цагт хавчигдахаас болж, ямар ч байсан өөрийнхөөрөө зүтгэх хүсэл төрөх авч хүмүүстэй муудалцаад хэрэггүй. Үйл ажиллагаа тань хамт олны хувьд чухал байх юм бол та олон зүйлээс татгалзах хэрэгтэй болно. Оройг найз нөхөдтэйгээ уулзаж хөгжилдөх эсвэл өөр ажил хэргийн түнштэйгээ сайн ярилцаж, төлөвлөгөө гаргахад ашигла.


ХУМХ (1/20-2/18)

Олон нийтийн ажилд сайн өдөр. Бизнес ажлын гацаанаас гаргах шийдэл олж удаан хүлээсэн нөхцөл байдалд ахиц гарна. Шинэ шийдэл танилцуулах, өөрийгөө бусдад мэдрүүлэх гэж буй бол энэ үеийг л ашигла. Нарийн бодож, эргэлзэж байсан шийдвэрээ өнөөдөр гаргахад алдах зүйлгүй. Гэнэтийн учралд бэлэн байх хэрэгтэй. Үгүй бол та эвгүй байдалд орно.


ЗАГАС (2/19-3/20)

Удирдлагатайгаа харьцахад таагүй өдөр. Буруу зүйлд нэр холбогдох болно. Хэдий тийм ч таны ажлын үр дүнг зохих ёсоор нь үнэлэх болно. Учир байдлыг шуурхай ол, үнэхээр буруугүй бол. Та таагүй нөхцөл байдалд овсгоотой байж ажил хэргээ идэвхтэй явуул. Зарим таагүй зүйлийг үл тоо. Удирдлагынхаа эсрэг явуулга, хов живэнд оролцох хэрэггүй.