Өнөөдөр аргын тооллын 2017 оны хоёрдугаар сарын 7. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн адаг цагаагчин үхэр сарын 11. Ангараг гараг. Есөн улаан мэнгэтэй, хэрцгий охин одтой, хөхөгчин үхэр өдөр.
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Төрөхүй
Суудал: Шороо
Өдрийн наран 8 цаг 00 минутад мандан, 18 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Амьдарч буй орчин, хүрэхээр тэмүүлж буй зорилгынхоо талаар эргэцүүлэх өдөр. Олонхи хонинууд өнөөдөр өөрийн удирдлагын талаар сэтгэл дундуур байна. Дарга, удирдлагадаа гомдоллох хэрэггүй. Өөрийнхөө төлөө ажилла. Хүсвэл таалагдахгүй ажлыг цагийг нь олж хаяж чаддаг бай. Бүү өнгөрсөнтэй зууралд.
ҮХЭР (4/20-5/20)
Өнөөдөр та өрөө өгч, тооцоогоо төлж дуусгана. Таны төсөв гэнэтийн зарлагаас болж хямралд орно. Зайлшгүй зардал байсан ч танахыг хичээ. Энэ цаг үед томоохон эд зүйлс бүү худалдан ав. Мөнгөө хурдан эргэх ажил хэрэгт эргэлдүүл, эсвэл банкинд хадгаламж нээлгэ. Хямрал бодитоор нүүрлэж байна.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Ном эсвэл мэдээллийн хэрэгсэл худалдаж авахад таатай өдөр. Өөртөө багахан ч болтугай цаг зав их ажлынхаа хажуугаар гарга. Авсан ном хэрэгсэл тань таны оюун ухааны хоол хүнс болж, танд эрч хүч, хүсэл тэмүүлэл өгөх болно. Өөрийнхөө болон гэр бүлийнхээ гишүүдийн эрүүл мэндэд санаа тавьж халамжил.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Мэдээлэл цуглуулах өдөр. Ажилд шийдвэр гаргахаас өмнө мэдээллүүдэд задлан шинжилгээ хий. Олон янзын эх үүсвэрээс мэдээллүүдийг цуглуулан харьцуулж алтан дунджийг ол. Сэтгэл зүй чинь тогтворгүй байвал ажлын бүтээмж муудна. Санхүүгийн болон гэр бүлийн хүнд нөхцөл байдлаас гарах арга олохыг танд зөвлөж байна. Шаардлагатай тусламж үзүүлж чадах хүн ол.
АРСЛАН (7/23-8/22)
Олон чиглэлд хүч тарамдаагүй ажил том амжилт авч ирнэ. Ажлаа хэвийн явуулах зээл авч чадна. Өмч хөрөнгийн маргаантай асуудлыг шийдвэрлэнэ. Хувийн амьдралдаа зохион байгуулалттай ханд. Дорвитой том хөрөнгө оруулалтанд анхаарлаа хандуулснаар мөнгө олох боломжтой болно.
ОХИН (8/23-9/22)
Хайртай хосууд хоорондоо муудалцаж, гэр бүлийн харьцаанд үл ойлголцох байдал үүсч болзошгүй байна. Найз нөхөд, түншүүдтэй холбоотой сэтгэл гонсойлгосон зүйлс тохиолдоно. Энэ өдөр төсөөлөн бодох чадвар, уян хатан байдлын давуу тал гарна. Нөхцөл байдлыг даван туулах боломж таны боломжоос нэгэнт илүү хүчтэй байх тул санаагаар бүү уна. Ухаалаг хандаж, сэтгэлийн хөдөлгөөн, яаруу үг хэлээ барь. Алсын хараа, хүлээцтэй байдал тань бусдаас хүндлэл хүлээнэ.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Хурцлагдсан мэдрэхүйн хариу үйлдэл чинь асуудал үүсгэнэ. Бодлогогүй, огцом байдалтайгаар эргэн тойрныхондоо муу үг бүү хэл. Хэрүүл маргаанд оролцох нь нэр хүндэд муугаар нөлөөлнө. Бусдад таалагдах гэж худал жүжиглэх хэрэггүй. Та өөрийн ур чадвартайгаа нотолсноор үүссэн асуудлуудаас гарч чадна. Эргэн тойрныхноосоо хүмүүсээс тусламж гуйлгүй, өөрөө бүгдийг хариуц.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Таны уран бүтээлч эрч хүч оргилон гарна. Залуу хилэнцүүдийн гоо сайхан, гоолиг бие бүгдийн анхаарлыг татна. Та өнөөдөр бүтээгч байж хүмүүсийг хорвоо ертөнцийг баярлуулна. Гэхдээ хэт туйлшралгүй аливаа зүйлийг байгаагаар нь хүлээн авахыг хичээ. Сэтгэлийн амар амгаланг олж чадвал хэт мөнгөнд шунахаа боливол та хижээл насандаа ч эрүүл мэнд, дур булаам байдалаа хадгалан үлдэнэ.
НУМ (11/22-12/21)
Ажил дээр гэнэтийн өөрчлөлт гарч магадгүй өдөр. Та өндөр цалинтай, илүү сонирхолтой шинэ ажилд шилжин очихыг үгүйсгэхгүй. Санхүүгийн тогтвортой байдал гадаад нөхцлөөс гадна хамт олны хөдөлмөрөөс хамаарна. Үүрэг даалгавраа ганцаараа, биелүүлэх сонирхолтой байсан ч хамт олны ажил төрөлд нэгдсэн нь танд өлзийтэй болохыг зөвлөж байна.
МАТАР (12/22-1/19)
Өндөр хариуцлагатай ажил гүйцэтгэхээс болгоомжил. Таны хийж буй ажлыг гадны яриа, төлөвлөөгүй айлчлал, гэнэтийн шинэ үүрэг даалгавар сарниулах болно. Ийм үед чухал ажлыг дуусгах нь дараа нь алдаа нь илрэх хяналтгүй болох аюул отож байна. Өмнөх ажлаа гүйцээж, хувийнхаа эд зүйлсийг эмхэлж цэгцэлсэн нь дээр. Аль болох бие даасан ажил гүйцэтгэ. Гэр орныхон, ойрын хүмүүсээ ямар нэг сайхан зүйлээр баярлуул.
ХУМХ (1/20-2/18)
Аз жаргалтай өдөр. Гэр бүл, хайр дурлалын хувьд аз жаргалтай, амжилттай байна. Хуучин хосуудад шинэ сэтгэгдэл төрүүлэхүйц үйл явдал тохионо. Та зөвхөн хайрлуулаад зогсохгүй хайрлах ёстой. Та гадаад төрхөндөө илүү анхаарч, өөрийгөө илэрхийлэхдээ бага зэргийн сэтгэл зовнингуй байх болно. Та ямар ч нөхцөл байдалд зохицож чадах болно.
ЗАГАС (2/19-3/20)
Аз, амжилт ирнэ. Зөн совиндоо итгэ. Гэхдээ түүнийг сэтгэл хөдлөл, шуналтай андуурч болохгүй. Гэнэтийн маш сонирхолтой магадгүй танд ашигтай хэд хэдэн үйл явдлууд болно. Боломжийг бүү алд. Чухал бичиг баримт бүрдүүлэх, жижиг үйлдвэрлэл эхлэхэд тохиромжтой.