Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 120 мянга гаруй иргэд байдаг бөгөөд үүнээс Дархан-Уул аймагт 4000 гаруй иргэн амьдарч байна.Нийгмийн үйлчилгээ хамгийн их шаардлагатай ХБИ-дийн эрхийг хамгаалах өдөр жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдөр тохиодог.
Энэ өдрийг угтаж Аймгийн ИТХ-аас "Сэтгэлийн дэм”, ”Дулаан хувцас” зэрэг хэд хэдэн ажлыг санаачилан зохион байгуулсан бөгөөд аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбатын санаачилга, ИТХ-ын Төлөөлөгчдийн дэмжлэгтэйгээр "ХБИ-дийн Чийрэгжүүлэх, амралт чөлөөт цагийн төв”-ийг Шинэ хорооллын 23 дугаар байрны зоорийн давхарт байгуулан тохижуулж өглөө.Уг төв нь Дархан-Уул аймгийн ХБИ-ийн төлөө үйлчилдэг ТББ-ын үйл ажиллагааг бие даан хөгжүүлэх, түүгээр дамжуулан ХБИ-дийг нийгэмшүүлэх, эрүүл мэндийг сахин хамгаалах үйл ажиллагааны чиглэлтэй ажиллана.Төвийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлж, ОУ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрөөр ХБИ-дэд хүлээлгэн өглөө.Жил бүрийн 12 дүгээр сарын 03-ний өдөр тохиодог хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Дархан –Уул аймгийн хэмжээнд "Нийгмийн үйлчилгээг-Танд ” сарын аян өрнөсөн.
Уг аяны хүрээнд Аймгийн Зорилтод бүлгийн хүүхдүүдийн ээжүүдэд дулаан хувцас бэлэглэсэн нь олон хүний талархлыг хүлээсэн бол өнөөдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн "Чийрэгжүүлэлт амралтын төв” нээгдснээр тэдгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжыг нээж өгч байгаа юм.Тиймээс Дархан-Уул аймгийн ХБИЧҮЭХорооны хамт олны зүгээс Аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбатыг "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй иргэн”-ээр тодруулж өргөмжлөл дурсгалын зүйл гардууллааХөгжлийн бэрхшээлтэй иргэдийн "Чийрэгжүүлэлт амралтын төв”-ийг тохижуулах ажил нь бүрэн гүйцэт бэлэн болоогүй байгаа гэдгийг тус төвийн тэргүүн хэлж байна. Учир нь хүйтний улиралд гадна фасадыг будах, гадаа тохижилтын ажил хийх, тэргэнцэртэй иргэдийн зориулалтын шат хийхэд хүндрэлтэй байгаа учраас эдгээр ажлуудыг ирэх хавраас дуусгах юм байна.