|

Хосгүй үнэт баримтын дээжээр үзэсгэлэн гаргав


Монгол улсад Архивын байгууллага үүсэж хөгжсөний 88 жил, Дархан-Уул аймагт архивын алба үүссэний 45 жилийн ой энэ онд тохиож байна. Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1970 оны 6 сарын 23-ны өдрийн 55 тоот захирамжаар аймгийн архивын албаны суурь тавигдсан түүхтэй.

Энэ хүрээнд аймгийн архивын тасаг " Хосгүй үнэт баримтын дээж ”-ээр үзэсгэлэн гаргаж Дарханчуудын хүртээл болгов. Үзэсгэлэнд Дархан хот байгуулагдсан тогтоолууд , Хотын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Гавъяатуудын материал дэлгэн тавьжээ.

Аймгийн архивын тасгийн сан хөмрөгт төрийн архивын 1938-2013 онуудын 187 хөмрөгийн 25600 орчим баримт хадгалагдаж байна.Үүнээс 67 хувь нь одоогоор цахим хэлбэрт шилжсэн байна.

Архивын тасаг цахим хэлбэрт шилжсэн нь үнэт баримтуудыг хэвээр хадгалж үлдэхэд томоохон түлхэц болсныг онцлон хэлэв. Үзэсгэлэнг Анагаахын Их сургууль, Дархан өргөө сургуулийн оюутнууд үзэж сонирхож байв.

оюунчимэг

1989 онд анагаах ухааны дунд сургуулийг сувилагч мэргэжлээр төгссөн дипломын дүнгийн хуулбарыг хаанаас яаж авах вэ